Энэ аялал маань Гималайн Уулсын орон Балбын Катманду хотод 2004 онд тохиосон юм. Хаа холын, хамгийн ядуу, хоцрогдсон, хамгийн бохир ч ертөнцийн өнгө, үнэр, амт бүхэн холилдон хутгалдсан энэ хотод зугаа цэнгэл хөөж биш Копан Хийдэд, сэтгэлийн гүндээ аялах гэж очиж билээ (заавал ингэж хол явах хэрэггүй л дээ, хэ хэ). Одоо эргэн санахад 45 хоносон өдөр цаг, мөч бүрээрээ саяхан мэт тов тодхон сэтгэлд маань үлджээ. Зураг нь хүртэл дижитал биш болохоор цаанаа л нэг ид шидтэй ч юм шиг.
Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн Копан Хийд дэх Суварагууд
Катмандугийн саду нар буюу хиндү бясалгагчид, гэр орон гэж үгүй бусдын өглөгөөр амьдарч өөрсдийн үнэнд хүрэгчид.