Уучлахыг ухааруулсан ном: Dalai Lama "Wisdom of Forgiveness"
Далай Ламын хятад найз түүнтэй олон жил нөхөрлөж, энгийн хүн хүнээ гэсэн харьцаа, уучлал хэрхэн төрдгийг бичжээ. Уншчихаад нээрээ л уучлаагүй явсан хүнээ (maybe many) уучилчихсан шүү (бараг л), нэг л сайхан онгойгоод л явчихсан. Destiny- ийн блог дээр бас энэ номын тухай байгаа.
Дайн ба энх сэтгэлд л байдгийг хэлсэн ном: Claude Anshin Thomas "At Hell's Gate".
За энэ нөхөр бол Ветнамын дайнд, яг галын шугаманд явдаг байсан нисгэгч. Цэргээс нь даргыг нь хүртэл хийж, эргэн нутагтаа ирээд дайны галаа сэтгэлдээ унтрааж чадаагүй хүн хэрхэн яаж амьдралынхаа амар амгалангийн үүдийг нээж түүгээрээ алхаж орсон тухай. Жижигхэн бөгөөд амархан дуусах ном ч гэлээ маш энгийн үгээр том санаа бичигдсэн.
No comments:
Post a Comment