буюу сайн дурын ажил чамайг улам секси болгоно ;>
За сүүлийн үед миний бие маш их Фэйсбүүкддэг болоод байгаа. тээд хэрэгтэй юмаа олж авах гэж энд тэндээс юм цуглуулж байна л даа. Тэгсэн тэнд Volunteering is Sexy гээд бүлэг байх юмаа. Монголын ФБчдээс харин алга. Арваад жилийн өмнөөс нэг газарт сайн дураар ажилд нь туслаад Монголд амралтаараа ирэх болгондоо цэцэг мод услахаас авахуулаад орчуулга, засан хүмүүжүүлэхэд байгаа хүний ар гэртэй уулзах, янз бүрийн өвчтөнд туслах гэх мэт тугал хариулах туг барих ажлуудыг хийж өөрөө аз жаргалтай болохын хэрээр бусдын нүүрэнд гэрэл нэмэхсэн гэж бодож хийж явлаа. Та нар маань гадарласан буй за, миний бие Монголдоон ирээд ажиллаж амьдарч буйг. Сүүлийн үед биеээр хийх маань багассан тул цалингааса бага ч болов хандивлаж эхэллээ. Хамгийн гол нь хэд гэдэгтээ биш учраас маш багаар эхэлсэн. Гэхдээ гадаа хүйтэнг тоохгүй цас шаржигнуулан алхаж явахдаа алдаж эндээд учраа олохгүй яваа хэн нэгэнд халуун шөлөөр дайлах сайн үйлд нь хандив нэмэр болж байгаадаа инээмсэглэсээр байх болно. Миний хувьд хэнд ч анзаарагдахгүйгээр, нууцаар, хэн нэгэнд сайхан зүйл хийнэ гэдэг дотоод сэтгэлд минь инээд бэлэглээд л байгаа. Энд харин тэр баясгалангаасаа хуваалцмаар санагдаад биччилаа...
Ер нь ч тээд, дотоод жаргал гаднаасаа ч танигддаг байхаа...нээрээ урд шөнө шинэ цас орсон, бас дахиад л инээмсэглэл.
Ер нь ч тээд, дотоод жаргал гаднаасаа ч танигддаг байхаа...нээрээ урд шөнө шинэ цас орсон, бас дахиад л инээмсэглэл.
blue..
4 comments:
... sexy bolj bgaa um bn daa :)
сайхан санаа байна
гэснээс би чамайг чи намайг нэг дамжаад л мэдэж магадгүйм байна. мэдэхгүй энэ чигтээ үл таних андууд явсан нь дээр бол уу эсвэл мэдэлцсэн нь дээр бол уу
юу гэж бодож байна даа?
сорри сэдвээс гажсанд. Аминдаа бас наад грүппийг чинь сонирхох санаатай явжаагаал... би ч гэсэн тогтмол байж чададгүй болохоос мэр сэр тиймэрхүү юм хийж сэтгэлийн баясал олж авдаг л юм... инээмсэглэж алхах сайхан шүү. Энд цасны сураг алгаа. Цастай газар байгаад чинь баярлаж байна...
Chandmani- харин тиймээ, улам л..
Post a Comment