bluefire

Thursday, February 24, 2011

бодсоноо болон боддог зүйлсээс...

за ер нь элдэв бусын цаг нөгцөөсөн юм эрээчиж байснаас бага ч гэсэн сонирхмоор зүйл бичье гэж бодлоо. Ер нь ганц 2 шаардлага хангахгүй зүйлс бичиж л байсан юм байна. Юу гэвээс тэртэй тэргүй байгалийн ш. у д хайр сэтгэлээ зарлаж, гэр бүлийн амьдралыг огоорч сахил хүртэн байж олж авсан боловсрол мэдлэгээ энд хэрэггүй гээд оршуулах нь буруу гэж бодоод байвч яг юу хийж болохоо мэдэхгүй байв. Одоо ч бас сайн мэдэхгүй л байна.
ИС
Саяхан нэг ИС ийн тэнхмийн эрхлэгч бүр гуйж гувшин надад зориулсан хуваарь хүртэл гаргаж багшлахыг урив. Хэдийгээр цаг зав муутай байсан ч ажлын газраар нь ороод гарлаа. Тэгээд англи хэл дээрх мэргэжлийн ном танд байна уу гэж асуусанд 1990 оны бүүр ерөнхий ном гаргаж ирэн харамлан байж миний хуруунуудыг тэр номонд хүргэлээ. Өрөөнөөс нь би ой гутан гарч одохдоо хэнд гомдоод байгаагаа ойлгосонгүй. Магадгүй өөртөө ч юм билүү... Миний л оюутан байхын ш у ны ном ховор байсан тэр чигээрээ, бага зэрэг ахисан зүйл нь ямар ч системгүйгээр эрээвэр хураавар байдлаар хуулбарлан орчуулах аядсан номнууд.
эрх мэдэлтнүүд
Хоосон сэтгэлийн хөөрлөөр хөгжүүлнэ гэж муу даруухан эрдэмтэдээ өрөвдсөнөө, нуруугаа харуулан алхахдаа төсвийн мөнгө үрсэн хэнд ч хэрэггүй амьтад гэцгээх бодлого гаргагчидад өдгөөгийн ш у ны байгууллагынхан мэдээж хэрэггүй л дээ
"эрдэмтэд" гэх хүмүүс өөрсдөө
ШУА -ыхнаар зөндөө л хөгөө чирсэн улсууд бий бий, бүр залуучууд нь хүртэл эхээнээсээ аваад тэнэгтэж өгч байна. Сайн хүмүүс нь нүүрсэнд дарагдсан алмааз шиг байсаар залгамжлах үе нь гарахгүй байна. Өө бас энийг чинь ш у гэдэг юм гэцгээсэн хэдэн халтурчид, лам, бөө, өөрсдөө онол гаргагчид, нээлт хийгчид, сайн дурынхан хүртэл од болон гялалзахдаа байгалийн шинжлэх ухааны мөн чанарыг маш буруугаар олноо гайхуулах юм. ШУ-ны нэрийг байрихаар хүний итгэлийг олж болдгийг тэд мэдэж, гэхдээ хүн өөрөө шинжлэх ухаанч байдлаар 5 мэдрэхүйгээрээ орж гарч буйг ялгаж салгаж, эргэлзэж сурахыг 10 жилийн мат, физик, хими, биологийн багш нар заах үүрэгтэй. Гэтэл багш нар нь өөрсдөө бөөдчихсөн ламдчихсан явж байвал яахуу?

No comments: