өнөөдөр МУИС ийн 3, 4 ийнхөнд нэг Лекц Жагдагдорж гуайн урилгаар ярив. Сэдэв нь Шинжлэх Ухааныг Хэрхэн Бизнес болгох Entrepreneurship. Oюутнуудын сэргэсэн гялалзсан сонирхсон баярласан нүдийг харах сайхан байлаа, бас инээж байсныг нь. Анх удаа Монгол оюутнууддаа яриа хийсэн болно. Их цаг зарж бэлдсэн ч харамссангүй учир нь оюутнууд баяртай байсан нь харагдсан, 15 н хүнээс тал нь шахуу асуулт асууж миний мэргэжлийг бас сонирхож байлаа. Иймэрхүү талын юм ярихаараа тунг нь хэтрүүлчихдэг сул талтай тул аль болох бага ярихыг оролдсон ч цагаасаа зөндөө сунасан. Оюутан байхад нүднээс минь юу гялалздаг байсан бол гэж нэлээд хэдэн удаа санах гэж оролдлоо. Тэр үеэсээ хойш тийм ч өөрчлөгдөөгүй шиг, учир нь scientific mind хэзээ ч хуучирдаггүйд байдаг биз.
No comments:
Post a Comment