Гуравдугаар Бүлэг
Баруун Хойд Хязгаар
Би өглөө эрт сэрлээ. Галт тэрэгний шөнийн ээлжинд гарсан
үйлчлэгч унтаж л байв. Өрвийх сахлаа тэмтэрч үзэнгээ хусахгүй байхаар шийдлээ.
Цэвэрхэн зүс царайтай эмчийн дүр ийнхүү аянчин хүний төрхөнд орж буй нь энэ.
Гар нүүрийн алчуур, саван аваад угаалгын өрөөнд орж гарын угаалтуурын хүйтэн
усаар боломжийн хэрээр хамаг биеэ угаав. Нойрноосоо сэрж, цэвэрхэн болсон би
тасалгаандаа буцан орж эмч хүний захиалсан аятай шинэхэн цай ууж, шарсан
өндөгөө идэв.
Лондонд Тропикийн Өвчин Судлалын Сургуульд
хамт сурдаг байсан оуютан Бэнгтээс Хятадын таогийн сургаалтан Чуан Цүгийн Чуан Цүгийн Зам Мөр хэмээх шүлгийн
түүвэрт Томас Мертоний хийсэн тайлбар бүхий номыг авч уншсанаас хойш би Азийн
гүн ухааныг сонирхох болсон юм. Эдгээр шүлгүүд болон ёгтлолууд нь хожим Гарри
бид хоёрын олж мэдсэн ертөнцийг өөр нүдээр харах далд утга санааг илэрхийлж
байсан юм.
Хамт явсан зорчигч маань нойрноосоо сэрээд
өөрийгөө танилцуулав. Тэрээр өмгөөлөгчөөс гадна философич нэгэн байв. Тэрээр
өөрийн Энэтхэг Улсын эсрэг байр сууриа тайлбарлаад дараа нь философио ярьж
өглөө. Сүүлд нь миний мэдэж авснаар Энэтхэгийн хойгийн ард түмэн, эрчүүл нь
бүгд төрөлхийн гүн ухаанч нар болох нь тодорхой болсон юм. Харь эрчүүд эндэхийн
эмэгтэйчүүдтэй хааяа л нэг харилцах тохиолдол таарна. Тэр эрд би Чуан Цүгийн
хэдэн мөрттийг уншиж өгч бид Таогийн утга учрыг ярилцав. Түүний Таог Бүтээгч Эзэнтэй
дүйцүүлэн тайлбарлах нь тийм ч сонин биш байсан ч дуртай зохиолч-гүн ухаанч Мухамад
Икбалийнхаа шүлгүүдийг урамтай гэгч нь унших нь надад их таалагдав. Анх
Пакистаныг Энэтхэгээс салан тусгаарлах санаа Икбалаас гаралтай ажээ.
Надад ер нь шашнаас бусад шинэ үзэл санаанууд
үргэлж сонирхолтой байдаг байсан юм. Улс төрийн хувьд социалист үзэл
баримжаатай эцэг эх хоёр маань биднийг шашингүйн үзлээр өсгөж хүмүүжүүлсэн
байлаа. Тиймээс бид амьдралд өөрсдийн үзэл бодлоор хандах эрх чөлөөтэй байлаа. Ахлах
ангийн биологийн сурах бичигт буруушаагдсан ертөнц бүтээгдсэн гэх библийн
сургаалийн талаарх зүйл миний Христийн шашинд хандах хадлагыг тодорхойлох
болсон юм:
“Түүхэн дэхь хүний оюун ухааныг хамгийн их
хордуулсан нотолгоогүй зохиол бол энэ билээ”.
Яриа маань хэсэг завсарлахад хонгилд руу тамхилахаар
гарлаа. Бүхээгний цаад захад
суух галт тэрэгний үйлчлэгчийн дүрэмт хувцас нь түүний албаны хамгийн доод
эрэмбийг илтгэж байсан ч надад сэжигтэй санагдав. Тэрээр хөлөө гадагш
унжуулан хаалганы довжоон дээр суун, тамхи татан шинэхэн хагалсан тариан
талбайг ажина.
Түүний хажууд би зэрэгцэн суухад зөөлөн
өнгөөр урсан өнгөрөх хөдөө нутаг нунтаг кардамомийг санагдуулам элсэн
шаргал өнгөөр будагдан нэлийх нь нэгэн хэвийн хог буртагандаа хутгалдсан хотын өнгө төрхөөс эрс өөр. Галт тэрэгний
үйлчлэгч хашиш мэт үнэртэх тамхиа надад руу сарвайв. Хүмүүс энд хэрхэн
тамхи татдагийг би ажиглаж авсан юм. Дунд болон ядам хуруугаараа тамхийг авч
эрхий, долоовор хуруугаараа амандаа зууна. Их
цэвэр хэвшил шүү гэж бодонгоо
гэнэтхэн дэндүү ихээр уушигласан тамхиа түүн рүү сарвайв. Тамхи нээрээ л
хашишийн хольцтой нь мэдрэгдэж бидний чимээгүйхэн ажиглах тал хөндий зураг шиг
мяралзан өнгөрч өмгөөлөгчийн яриа үүнтэй сүлэлдэн бодогдоно.
No comments:
Post a Comment