одоо чамтай (дотроо) ярихаа больсоон
олоод намайг харчих боловуу гэж горьдохоо больсоон
хэн нэгнийг үгүйлэхээн больсоон
хэлхээс алдарч санахаа больсоон
нулимс гарахгүй, уйлахаан больсоон
нуугдаж холуур тойрох дуртай болсоон
ганцаардал минь амгалан болсоон
ганцаардал минь жаргал болсоон
зүрх минь үгээр булгилахаан больсоон
зөрөөд өнгөрөхдөөн нүүрээ нуудаг болсоон
үгүйлэх тачаал үгүй болсоон
үлдэж холдоод чөлөөтэй болсоон
2 comments:
ганцаардал минь амгалан болсоон gj goy ug bn da
Anon: кэн бэ? :)
Post a Comment