bluefire

Tuesday, October 23, 2012

Эрүүл алим

Монгол фонтоо харин форматлахгүйгээр засна гэж бодсоор яваад харин болгочихлоо.
Монголд эрүүл мэндийн мэдлэг нэлээд муу. 3н жилийн өмнө ханиад хүрч эмчлэхгүй явсаар хатгаатай болсон сайн найзын маань түүх эмгэнэлтэй. Эхний жилдээ хатгаа уушгиа эмнүүлэх гэж ардын эмнэлгээр яваад болсонгүй. Тэгтэл сүрьеэрээр халдварлаж эмч нь оношилж чадаагүй, энд эмчлэгдээгүй тул ахиад л ардын эмнэлгээр 1 жил алдаад 2 дахь жил дээрээ нас барлаа. Яг  хажууд нь байгаад үүнийг харах хэцүү. Үүний цаана эрүүл мэнд, боловсролын салбар шууд доройтсоныг халуулна. 21р зуунд бактери вирусын гаралтай өвчнийг ч Монголд тодорхой оношилж чадахгүй байна гэдэг үнэхээр энэ улс 3-дагч ядуу орон гэдгээ бас дахин батлах мэт. Өнгөрсөн жил уул уурхайн орлогоороо бага биш дунд луу шилжиж орсон Мо улс GDP нь улс доторх хүний амьдралыг үүгээр цэгнэх дүн биш нь ахиад л батлагдав.
Мод үндэснээсээ аваад их бие, салаа мөчир бүрээрээ хордсон бол нэг жижигхэн салаан дээр нь эрүүл сайхан жимс авчирч өлгөөд ч яахав дээ.Яахав, ийм юм байдаг гэдгийг харуулж болох юм гэвч удаан тогтохгүй бөгөөд модноос өөрөөс нь ургах үгүй. 

3 comments:

Heaven said...

Учир утгагvй баахан эм бичихээсээ емне эрvvл амьдралын дэглэмийн тухай бяцхан ном, товхимол, зевлегее егч байгаасай..

rubiks said...

Ugaasaa ter Gdp usult ediin zasgiin hugjil bish gedgiig manaihan oilgoosoi. Ediin zasgiin hugjil uildverlel buteen baiguulaltaar bii boldog. Mgl bol zugeer gazar doorhio l zarsan. Ene ediin zasgiin hugjil bish yum.

Unknown said...

https://www.facebook.com/NeocubeClubMongolia?ref=hl

манай хуудасаар зочлоорой