тэр эмэгтэй
Түүнд бүх зүйл бий. Том байшин, хэдэн машин, нөхөр хүүхэд, нохой ч хүртэл. Нөхөр нь ажилтай, халамжтай жинхэнэ хань, охин сурлагаараа тэргүүний, бие даасан, ухаантай. Тэр эмэгтэй дундаас дээш зэрэглэлийн эмч, хуульчийн зиндааны цалин авдаг. Тэрээр Монголын тухай боддог ч үгүй сүүлийн 7 н жил нутаг яваагүй. Эндэхийн бусад Монголчуудын боддог Монгол нутаг түүнийхээс ондоо. Тэр бүх хангалуун харагдах ажил амьдралынхаа хажуугаар бас амралтын өдрүүдээр эмээ харна. Гэвч уулзах болгонд тэр байнга ямар нэг зүйлд санаа зовоостой, яах вэ яах вэ гэсэн л хүн... Тэр зүйл нь түүнд байхгүй тул гачигдаж дутагдана. Бүр их хүсэх тутам улам хоосорно, улам тавгүйтнэ. Шунал улам ядууралд хүргэнэ. Хүсэл бол харин өөр юм. Хангалуун сайхан харагдаж байсан тэр надад одоо бол хоосорсон юу ч үгүй сав шиг дүрслэгдэнэ. Түүнээс сэтгэл үл ханахын үнэр ханхийх нь хамрыг минь цоргино. Сэтгэл нь нэг амраасай даа хэмээн бодож түүнд баяртай гэж хэлнэ.
... you gonna find yourself someday, somehow.. let your hair down..

6 comments:
хүн ер нь л өөрт байгаа даа сэтгэл нь ханаж мэддэггүй шуналын микробнууд байдаг байхаа
би ч бас тиймэрхүү...
наад хүүхэн чинь тэхдээ арай л дэндүү юмаа гэж бодогдов ккк
Харин тиймээ. За би шуналгүй гээд хов хоосон байх нь ч хаашаа юм, байдаггүй ч биз. Хүслээрээ явсан байхад хоосрохгүй ч биз.
Мэддэг найз нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх гээд л зүтгэж байгаан гэх байхдаа харин өөр хэн нэгэн байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж сайхан амидрах хүсэл мөрөөдөлдөө хүрэх хүч улам нэмэгдэх бусуу гэх байхдаа
Meddeg naiz ni hurtel minii bodsoniig bodoh baih gej bur nileed itgeltei baihaar tegj l hanhalsan. Gol ni tuuniig shuumjlehdee bish ter zuil tegj huchtei hanhaldagiig medersen hereg.
Undarsan ih husel homhoi shunal 2 ih uur gej boddog shuu. Ter zaag hyazgaaraa olj avch chadah no heregtei baihaa, tuhain hunii setgel zuid hurtel.
Zochilsond bayarlalaa Uigarjaan ;>
Чих худалч Нүд үнэнч гэж үг шиг л юм байна харж мэдрээггүй болхоор яг тэр мэдрэмжийг зангилааг нь гаргаж мэдрэхгүй байна
tiim baihaa.
Post a Comment