Сонин, мэдээ гарчиглаж суухад Монголд маань 2-3 сарын давтамжтай гэмээр ч юмуу ДОХ-ын халдвар авсан тохиолдлууд илэрч байх шиг. Саяхан 66 дахь тохиолдол төрийн албан хаагчаас илэрлээ гэж уншив. Ер нь тухайн хүнээс илэрснээс хойш 1 тохиолдлын цаана 100-120 ч билүү хавьтал байдаг гэж үздэг тухай дээр үед уншиж байсан юм байна. Гэхдээ энэ тухай бичих гээгүй юм.
Вирусээр халдварлан дамждаг ямарч өвчнийг одоогийн анагаах/биологи/биохимийн ухаан олоогүй боловч маш эрчтэй судалсаар байна.
Хэдэн сарын өмнө нэгэн мэдээ уншиж байсан юм байна. Юу гэвэл ДОХ-оор халдварласан биед уг вирусийн эсрэг тэмцэг эсрэг бие бага хэмжээгээр ч болов нийлэгждэг байна. Гэвч био нийлэгжил явах процесс вирусийн тархалтыг гүйцэж чаддаггүй. Тэгвэл эрдэмтэд энэ эсрэг бие-уургийг нийлэгжүүлэх генийн инженерчлэлийг үүдэл эсэд бий болгосноор нэг төрлийн үүдэл эс өөр эд эрхэтний эс болж ургахдаа тэрхүү уургийг биед нийлэгжүүлэх юм байна. Энэ нь өвчтөний өөрийн дархлааны эсийг ашиглаж буй юм.
Өөр нэгэн саяханы судалгаа ген болон үүдэл эс дээр суурилсан байна. Нарийвчилбал өвчтөний чөмөгнөөс цусны үүдэл эсийг ялган тэрхүү байлдагч уургийг нийлэгжүүлэгч генийг (ДНХ) ялгана. Энэ ДНХ нь зохих РНХ г кодчилох ба вирус өөрийгөө хувилах РНХ г нийлэгжүүлмэгц "манай талын цэрэг-РНХ" шууд тэр вирусийн РНХ очиж "наалдсанаар" вирус дахин өөрийгөө хувилахыг нь зогсох юм. Энэ арга одоогоор лабораторид амжилттай туршигдаад байгаа ба 3 н жилийн дараа гэхэд клиник туршилтанд нэвтрэх юм байна. Үүнийг био-анагаах ухаанд РНХ-ийн интерференц гэж нэрлэх агаад өвчтөний өөрийн эд эсэд тулгуурласан эмчилгээ анагаах ухааны хэтийн ч биш ойрын төлөв болоод байна.
2 comments:
хүн төрөлхтөн вирусын боолчлолд ороод байна шүү.энэ арга үр дүнгээ өгвөл сайн л байна.
вирус,бактери хоёрт ямар ялгаа байна? бактери амьд биет,вирус амьд биет биш,эс дотор байдаг уу.
Нэг аюул ч гэсэн зогсвол зүгээрсэн тэгэхгүй бол хүмүүс чинь энгий юм шиг л даслаа шдээ Ялгаа ихтэй нэг нь хамгийн энгийнээр бактери цэрэгээр байлдаж байна гэсэн үг харин вирус бол биологийн зэвсэгээр байлдаж байна гэсэн үг юмдаа ялгаа нь хэхэ өөрөө бас хэлбэл нэг нь махчин шиг алж байгаа нөгөөх нь харин хазаад л өөршигөө болгоод байдаг шиг л зүгээр эсийг шууд өөр вирус болгож байган гэхдээ тэдэн шиг бишлдээ эсээс хэрэгтэй зүйлийг нь аваад өөрөө үйлдвэрлдэг юм шиг байгаан аймар жишээ авсан хэхэ ДОХ чинь дархалын эсийг гэмтээдэг вирус юм шиг байгаа тэгээд эхний орж ирсэн гадны биедийг эсэргүцэж чадахгүй тэр өвчинөөрөө чад. эс дотор биш эсийн бүрхүүлд хачиг шиг наалдаг юм шиг билээ тэгээд л ....
Post a Comment