Энэ сэтгэл хөдөлгөсөн мэдээг хуваалцахгүй байхын аргагүй юм даа.
Манай Монголын тамирчин Б. Сэр Од Английн Брайтоны (46 км!) Марафонд ТҮРҮҮЛЖЭЭ
Манай сонинд бас дутуу, алдаатай бичсэн бололтой. Түүний амжилт 2 :19: 05 бөгөөд Дэлхийн рекорд 2: 03:59 (Этиоп) юм байна. Манайхан үүнийг эвдэж магадгүй шүү.
Түүний тухай эндээс харна уу.
Миний аав хэд хэдэн удаа хөнгөн атлетикийн төрлүүдээр Идэрчүүдийн аварга болж байсныг ч хэлэх үү, энэ төрлийг их сонирхдог юм. Олимп үзэж суухдаа хэзээ л нэг Монголын марафончин орж ирлээ гэж зарлуулах болоо гэж мөрөөдөж суудагсан. Гэтэл энэ цаг удахгүй ирэх нь.
Англи (Их Британи) бол бас л хар, шар, цагаан холилдсон орон. Гүйгчид угаас ихэнхи нь Африкийн цөлийн шандас шөрмөстэй улсаас тодордог. Харин Б. Сэр Од Монгол хүний тэсвэр тэвчээртэйг энэ их спортоор харууллаа даа.
Англи (Их Британи) бол бас л хар, шар, цагаан холилдсон орон. Гүйгчид угаас ихэнхи нь Африкийн цөлийн шандас шөрмөстэй улсаас тодордог. Харин Б. Сэр Од Монгол хүний тэсвэр тэвчээртэйг энэ их спортоор харууллаа даа.
Одоо өвлийн спортдоо хичээвэл ч амжилт гаргах нь гарцаагүй.
5 comments:
10 хоног ярих яриатай боллоо гэдэг шиг юм сонслоо баярлалаа. нэг спорт ч их юм шүү бидны монголчууд амьжилтай яваа нэгнийгээ дэмжээд байвал их юм бүтээнэ дээ илүү илүү
Шинэ өдрийн эхлэлд
чихэнд чимэгтэй мэдээ дуулгадаг сайн охин юм даа, Баярлалаа.
ёстой сайхан мэдээ байна, марафон гүйлт гэдэг чинь тэсвэр тэвчээрийн хаан спорт шүү дээ үүнд түрүүлсэн гэхээр бүүр бахархалтай
баярлаад гоё болчлоо
харин тиймээ блогчин андуудаа, өөрөө түрүүлчихсэн юм шиг л байртай байгаа шүү.
баяртай гэх гэж байгаад....
Post a Comment