Сэтгэл Сэргээх ШУ-ны Гайхамшгаас
(Ирээдүйгээс Ирсэн Тэмдэглэлээ чадан ядан яаруу сандруу эрээчив)
Илтгэл сонсов: Нано партикл хүний эрүүл мэндэд
Хэдэн сарын өмнө нэг семинарт суусан нь Нано Шинжлэх Ухааны Төвөөс ирсэн эмч эмэгтэй туслах профессорийн яриа болж таарсан юм. Түүний илтгэлийн гол санаа нь хүний гараар хиймлээр бутээгдсэн нано бөөмс бидний эргэн тойрон, эдэлж хэргэлж буй бүх зүйлст аль хэдийнээ тархсан байдаг боловч хүний эрүүл мэнд, амьд организмийн ургах амидрах орчинд хэрхэн яж нөлөөлж байгаа талаар дорвитой судалгаа байдаггүйг дурдсан явдал байлаа. Нээрээ ч сүүлийн үед нано гэж одоо илүү их чинхэнд дуулдаж буй боловч арваад жилийн тэртээгээс дэлхийн зах зээлд аль хэдийн гарч ирээд өргөн хэрэглээний бараанд нэвтэрчээ. Жишээ нь Агаар-аэрозол буюу атмосфэрт байх нарийн ширхэглэгтэй хатуу бодис, үйлдвэрийн аэрөз олт ой утаа гэх мэт, Хөрс-цацагч шүршигч бодис, агаар усаар туугдаж ирсэн, хөрсөнд буусан нано ширхэгүүд, Өргөн хэрэглээ-косметикийн бараа, элдэв шүршигч эмүлсэн түхлэг гэх мэт, Уул уурхай-шороо тоосонцроос авахуулаад алт мөнгийг нано партикл гаргахад өргөн хэрэглэж байна. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгддэг нано партикл бол мөнгө. Анагаахад-сүүлийн үед нано болон 10 Ангэстрэм орчим бөөмсөнд биотехнологийн аргаар шаардлагатай биологийн идэвхит бодисыг суулган үүдэл эс, эд эсийн гэмтэл зэрэгт ашиглах туршилт хийгдэн, эхнээсээ эмнэлгийн практикт нэвтрэх шахаж байгаа бололтой. Энэ хүний дурдсан хамгийн сонирхолтой зүйлийн нэг нь тархинд суулгасан нано-чип байв. Энэ нь тархины гэмтлийн уед тархины эсийн неронийг холбогч нано чип хийсэн тухай судалгаа байв.
Энэ хүний яриаг базвал Нано биет хэрхэн эрүүл мэнд, байгал орчинд нөлөөлдөг тухай дорвитой судалгаа байхгүй, АНУ-ын улсаас сөвтөө тусган төлөвлөгөтэй судалсан зүйл байхгүй. Харин яг одооноос л үүнийг хэрхэн судлах тухай АНУ-ын ФДА гэх мэт байгууллага хөтөлбөрөө боловсруулж эхлээд байгаа ба эрүүл мэндийн салбарынхан энэ үйл явцыг түргэтгэх талаар шалхалт үзүүлж буй боловч цаанаа үйлдвэрийн магнатууд нано партиклийн цаана юу байгааг сайн мэдэхгүй тул нэлээд болгоомжтой ханддаг гэв (ялангуяа нано партиклд байж болох хорт чанар). Илтгэл тавигч байн байн Дэлхийд цорийн ганц хүрээлэн гэж хэлж байв. Миний хувьд нөгөө л нэг америкийн бардамнал гэж бодож суусан ч бишрэхээс өөр аграгүй хурээлэн юм гэж дугнэсэн.
Нано Шинжлэх Ухааны төвд зочилссон тэмдэглэл
Энэ хуний илтгэлд суусны дараа хурээлэн дээр нь очих хүсэл төрсөн билээ. Тэгээд санамсаргуй шахам тохиолдлоор жижигхэн аялал хийх боломж олдов. Яг одоогоор АНУ-д их суургуулиуд Нээлттэй Хаалганы Өдөрөө зохиож байна. Манай эндхийн Монголчуудийн нэгнийх нь хүү, ахлах сургуулийн сурагчийг дагуулаад очлоо. Цэнтэр фор Наноскэйл Сайенс гэх нэртэй энэ төв 2000 оны эхээр улсын төсвөөс 5 сая $ аар баригдаж эхэлсэн, маш том цогцолбор бөгөөд НаноБиоСайенс-ийг бас багтаасан одоогоор 2500 орчим эрдэм чинжилгээний ажилтан, оютнуудтай. Хамгийн суулийн өргөтгөл нь өнгөрсөн 1 –р сард ашиглалтанд орсон. Дотор нь явж байхад хаа сайгүй байгууламж, дотоод янз бурийн холболтууд нь хийгдсээр байгаа газар байв. Энэ сургууль ирэх жилд 2 дахь байна уу 3 дахь элсэлтээ авах юм байна. Одоогоор Амэрикчүүд ч өөрсдөө мэдэхгүй байгаа бололтой.
Ерөнхий бодлого нь Суурь Шинжлэх ухаан ба Их сургуулийн нусэр зохион байгуулалтыг бүр мөсөн ХАЛСАН, үйлдвэрийн Р&Д чууд оютан сургаж буй мэт санагдав. Тайлбарлаж явсан Сургалтын Амбаны дарга ч бас тэгж ярисан. Бүтэц нь маш сонирхолтой, яг л ийм байх гэж бодогдох идеал санааг амьдрал дээр хэрэгжүүлжээ. Юу гэвэл угаас энэ хотод АйБМ, ЖиИ, АНУ-ийн анхны шашны бус хүрээлэн РПИ (Политехникийн Хурээлэн) байсан суурин дээр голчлон компьютерийн чип уйлдвэрлэдэг компаниуд улсийн бодлогын дэмжлэгтэйгээр тус Төвийг байгуулсан бөгөөд Мужийн Их сургуулийн нэрэн дор боловч бараг бие даасан байдалтай. Мужийн Их сургуулийн нэрэн дор байх учир нь улсаас 5 сая $ аар анх суурь нь тавигдсан, сайн тал нь оюутнууд хувийн сургуулийн өндөр төлбөрөөр биш, бараг хагас үнээр ховорхон олдох боломж бүхий ийм чиглэлээр ирээдүйн мэргэжил эзэмшиж байна. Дотроос нь харахад ер нь аль нь хувийн Р&Д чууд аль нь улсынх гэх зааг ялгаа бараг мэдэгдэхгүй шахам.
Оюутнууд эхний жилийн нийгмийн ухаан, эсвэл зарим суурь шинжлэх ухааны хичээлээ бусад салбар сургууль дээрээ үзэх, тэгээд ч олон тийм хичээлүүдийг хүндээр тулгаад байдаггуй. Шууд 2 р курсээсээ нано, шу-техникийн хэрэглээний хичээлүүдээ узэх ба миний л хувьд тийм хичээл их сургуулийн программд сонсож байсангуй. 2,5 жилээсээ мэргэжлээрээ 3 сална, тэрний дунд Нанобио шу гэж лав байв. 4-р курсээ төгсөөд аман ба бичгийн шалгалтаас гадна Дипломийн ажил бичиж амаар хамгаална. Энэ нь АНУ-ийн сургуулиудийн хувьд байдаггуй үзэгдэл боловч Монголд оютнууд ийм л маягаар 4 н жилээ дуусгадаг (чанар л гэхээс). Төгссөн оюутнууд судалгаа хийх сонирхолтой бол үлдээд үргэлжлүүлж болно. Гэхдээ энэ төвийн уйл ажиллагаа/судалаа туршилтууд угаасаа үхрийн бөөр шиг нийлсэн том том үйлдвэрүүдийн (одоогоор ихэвчлэн чип үйлдвэрлэгч корпорациуд) Р&Д чууд байх тул ерөөсөө төгсөнгүүт нь шууд л ажиллуулдаг байна. Дадлагаа ч бас хүссэн газраа хийх боломжтой. Мөн туслах багш авч ажиллуулдаггүй гэсэн нь оюутнууд бугд судлаачтайгаа шууд харьцдаг гэсэн үг юм.
Доторхи ерөнхий зохион байгуулалт нь хоёр талаараа шилэн ханаар зааглагдсан лаборториудтай коридор нь хивстэй байсан нь гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Лабораториудад бараг тоног төхөөрөмж гээд байх зүйл байхгүй, тухайн шинжлэх ухааны онцлог байх л даа. Харин 1 юмуу 2 маш унэтэй, нарийн багаж байх нь голдуу нано кристал ургуулах инкубатор, түүнийг ажиглах електрон микроскоп, хүчил шулт гэх мэт янз бурийн орчинд нано партиклуудийг турших жижиг стэнд ууд байна. Багаж төхөөрөмжний өрөө нь 1 давхартаа байх ба энд хамгийн хүчирхэг супэр електрон мицроскоп, рентген туяаны кристалжуулагч, хагас-нано (1/2 нано) хэмжээтэй партикл хэмжигч байв. 2 р давхарт лаборториудаас гадна нэгэн дунд хэмжээний нано-лабортори байсан нь дүүрээн чип хуураасан, хүмүүс нь бүгд банни-суйт/ маск комбинзонтой нөхдүүд автомажсан багажуудийг компьютераараа удирдаж байв. Нано-лаб-д хамгийн нэгдүгээр зүйл нь аюулгуй байдал. Аюулгуй байдал гэдэг нь 1 ч ширхэг гадны тоосгүй байх орчин бөгөөд өндөр нарийвчлалаар тоосжилтийг хэмжинэ. Бас нэгэн хананы цаадхи АйТ лаб-ийг танилцуулсан нь АйБМ ээс тусгайлан үйлдвэрлэсэн оютнуудад зориулсан Кодчилох компьютерүүд 20 иодийг зочид буудлийн мэт өрөөнд тохижуулсан тависан байв. Тэнд шинжлэх ухааны зөгнөлт номонд л баймаар хэвлэгч (принтэр) –г харуулав. Биднийг хэд хэдэн байруудаараа дамжин оруулсан боловч Нанобио шу-ы лаб болон бусад нарийн ширийн зүйлээдээрээ оруулаагуй. АНУ-ийн Зэвсэгт хүчний захиалгаар нэлээд нарийн судалгаануудийг явуулдаг гэж хэлж байсныг ни санавал энэ төв мөн стратегийн чухал спот уудийн нэг бололтой. Энэхүү төв АНУ-д ганц байдаг тиймээс дэлхийд ганц гэж хэлж байна лээ. Гэхдээ өөр газруудад (Европ, Жапан, одоо бас чайна) юу байгааг сайн мэдээгүй бол ингэж хэлэх нь бас учир дутагдалтай ч байж магад. Арагүй хөрөнгуө зарж тус байгууламжийг бүтээсэн нь тодорхой боловч суурь шинжлэх ухаанд зарцуулагддаг олон янзын тоног төхөөрөмж байхгүй тул их цомхон бөгөөд маш бүтэмж өндөртэй нь харагдлаа. Бас нэгэн гол онцлог нь үйлдвэрийн Р&Д нууд судалгаагаа явуулаад оюутан сургадаг болохоор Европийн Новартис, Рошэ (Биотех) гэх мэт компаниудтай ижил төстэй санагдав. Нано шинжлэх ухаан нь яваандаа хүний хэрэгцээний бүхий л салбарт хүч түрэн орж ирэх тул ирээдүйн шинжлэх ухаан юмуу даа.
Энэ бол зүгээр л ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдэд нь зориулсан танилцах аялал байсан тул хэт өнгөц байсан байж магад. Гэхдээ миний хувьд биеэр очиж үзнэ гэдэг сайхан боломж байв.
2 comments:
шинжлэх ухааны нийтлэлүүдийг чинь шимтэн уншиж байгаа шүү.
Gerlee, Bayarlalaa
blue
Post a Comment