Өнгөрсөн долоо хоногт Нью Йорк хот оров. 4 н оюутан Глобал ... сангийн шугамаар зуны ажил хийхээр тэр холоос гэрээсээ гараад хүрээд иржээ. Учир зүйгээ олоход нь туслаач гэж хүссэний дагуу тэдэн дээр ирсэн юм. Гэтэл нөгөө амласан байр, бэлэн ажлын байр нь ч байсангүйгээр үл барам зуучилсан монгол ба оросын талынхан бүгд хулхи болох нь тогтоогдов. Хоёр хоног тэнд орос монгол англиар АНУ, Монголын хооронд гурвалжин дөрвөлжин хэрүүл маргаан уйлаан майлаан үргэлжилсний эцэст хүүхдүүдийг нэгэн өөр хот руу ачин одов. Одоо хаа юу хийж бүйг мэдэхгүй байна. Монголчууд яaсан ч бөх зүрхтэй бас дэндүү хэнэггүй юм бэ дээ. Үр хүүхдээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө тал руу 5000$ төлж, байраа барьцаалан байж явуулчихаад хаашаа юунд очиж байгаагаа ч ядаж гүүглдээд харчихгүй. Интэрнэт гэдэг эмайл, чатаас арай л өргөн утгатай зүйл биш гэжүү дээ. Хүний хүүхдийн өмнөөс нервтэж байгаад л ирлээ дээ. Хөөрхийс тэгээд хэл усандаа одоо л дасаж байгаа байх. Бас АНУ-д байх монгол хуульчид хүртэл оролцоод авсан гэж байгаа...
5 comments:
Тиймээ наад яриаг чинь санамсаргүй олж сонссон.Глобал удирдагч ТВ өдөр шөнөгүй гарч байдагийн. Гэрээт ажилгүй байж өөр хот явбал байрыг нь авна гэсэн биз дээ :-s
Хүнд тусалж буян үйлдэж байгаад чинь баярлалаа.. Бид бие биенээ хулхидахгүй харин баярлуулж байгаасай л гэж бодохын...
хүн хулхиддаг өөдгүй хүмүүс вэ?
бичвэл зөндөө л юм болно. Гол нь тэр хэд нэг албан ёсны байгууллагатай холбоо барьсан сурагтай. Гэхдээ ажил олсон эсэх нь сайн мэдэгдэхгүй л байна. Өөрийн явдал суудал бас давхцаад байсан болохоор тиймэрхүү л байв.
http://www.orloo.info/videos?task=videodirectlink&id=4837
end heden huuhduudiin tuhai bna
Post a Comment