Шар Хуудас Монгол 2009 -Yellow Pages
Ширээн дээр хэдэн сар хэвтээд л байсан байна лээ (ирэхээс өмнө бас байсан л байж таараа). Уншсан чинь манай орон чинь аймаар хөгжчихсөн юм байна шоо дээ. Бүүр амтархан уншаад маш олон хэрэгтэй сонирхолтой байгууллагууд байдгийг мэдэж авлаа.
Төвдийн Залуужуулах Нууц жор 2010 он
Нэгэн Америк хүн хэдэн энгийн боловч маш хэрэгтэй дасгалуудыг Гималайн буддист лам нараас сурч аваад, өөрөө залуужаад бусдыг бас эдгээсэн, залуужуулсан байна. Манай топ номуудын жагсаалтанд байнга байж байдгийг нь бодвол УБ-чууд эргээд залуу болох хүслэн дүүрэн байгаа нь илт.
9 -р Богдын Жодын Тайлбар. Гүнзээ, 2009 он
За энэ бол буддизм сонирхдог хүнд бол сайхан номоо. Жод буюу Лүйжин нь яг үнэндээ энэрэхүйн сэтгэлийн дасгал бөгөөд үүнийгээ шууд амьдрал дээр хэрэгжүүлж өөрөө өөртөө шалгалтаа өгч өөрөө биеэрээ мэдэрдэг. Slaying the ego буюу аминч үзлийг тасалж гэгээрлийн гэрэлд бусдыг аваачдаг замаа өөрөө бүтээж буй хэрэг юм байнаа.
Уянгын Туужууд. С. Эрдэнэ, 1986 он
Хуучин номын хаягдал дээрээс олсоон. Ямар их баярласан гээч. Ишлэл авах гэсэн хаанаас эхлээд хаа хүрч ишлэлээ зогсоох вээ гээд гацсан тул энэ удаад ишлэлийг түр орхивой. Олдвол энэ номыг уншаарай. Тэр их социализмын үед бичсэн гэхэд хүн хүнээ мэдрэх сэтгэл гэдгийг яалт ч үгүй тэнгэрт тэмүүлсэн багана шиг гэхдээ уран зураг мэт дүрслэлээр бичиж нулимсийг бол гол шиг урсгачих юм билээ.
2 comments:
Erdeniin uyangiin tuujuudad durtai shuu, gaihmaar...
Тиймшүү
Post a Comment