хачин сониноос
өнөө өглөө ажил дээрээ ирсэн чинь "цэвэрхэн суухыг анхааруулж байна" гэсэн зурвасыг ширээний минь дээрх үзэг цаасаар бичиж тавьсан байхыг хараад шууд базаад шидсэн ч инээмсэглэн нэгийг бодлоо...Хагас социализмын бүтээгдэхүүн бээр сургуульд байхдаа ч сануулга авах битгий хэл сайшааж магтууллсаар дууссан "өөгүй" цэвэрхэн өсвөр үе байв шив. Ширээ маань ер нь нэлээд олон юмаар дүүрэн гэхдээ аль цаасны дараа аль нь байдгаа сайн мэддэг, хэдэн ширхэг цаас, номнууд, календарьтай. Хоол ундны зүйлсийн толбо буртаг ч байдаггүй юм. Харин гараа өдөрт 5, 6 н удаа угаах тул гарын хуурайшилтын тос, гадаад дотоодын найзуудын маань бэлэглэсэн жижигхэн ширээний бэлэг дургалын зүйл гэх мэт энэ тэрхэнээр миний "ширээн дээрх амьдрал" буцалж байдаг. Тарахдаа ёс юм хамаг юумаа янзлаад гардаг. Ер нь ширээнд маань хүрнэ гэдэг хувийн амьдралтай минь үйлчлэгч хатагтай хутгалдсан мэт л дээ. Өөр газар оронд ийм шаардлага тавьдаггүй. Тэгээд ч аль хэдийн ажигласан олон зүйлийн нэг гэвэл монголын үйлчлэгч хүртэл "өөрийнхөө" хүрээнд "томорно" ш дээ. Гэхдээ иймэрхүү зүйлс их хөгжилтэй санагдахын зэрэгцээ яаж хариу үйлдэл үзүүлэх нь бас оюун санаа болон бие махбодын дасгал юм шиг байгаа юм. ;>
ажилдаа ирэхээсээ өмнө бодсон бодол
дахиад л инээмсэглэсээн...
өсч төрсөн нутаг, танил зураг гэдэг тийм дулаан байдаг билүү гэмээр..тэр зам гудамж талбай багаасаа хөндлөн гулд алхаж, гүйж, өнгөрөөсөн бүхэн... би эндээ л хөгширмөөр байна ;>
Харин ярьж хэлж сонсч ойлголцох ёстой бүхэн энд огт өөр, урьд нь байснаас ч өөр, тэдний TREND нь өөр хэл дээр, өөр өнцгөөс, өөр мэдрэмжээс төрдөг. Өөр бүхэнд би дуртай ;>
бас зөндөө бичих сэдвүүд олдсоон ;>
2 comments:
хэхэ, энийг чинь уншаад өөрийнхөө ширээг харсан чинь дэлбэрэлт юмуу даа. гэхдээ бас яг чам шиг хаана юу байгаагаа маш сайн мэднэ. ширээгээ хараад тархин доторх бодлууд маань бас иймэрхүү л байгаа даа гэж бодогддог. гарын тос, баахан цай, витаминууд байх шиг байна. гэхдээ бүгд тоосгүй...
hi Heaven, дажгүй блогтой юмаа. Толгой дотроо бол хамгийн чухлаас нь хадгалаатай. Тархи зүрх 2 маань хэтэрхий замбараатай болохоор маьдралыг чимдэг санамсаргүй зүйлс харин байдаггүй. Тиймээс олон янзын зүйлс сонирхож явдаг даа ;>
Post a Comment