хатсан навч харагдана
хагдарч туйлдаа хүрнэ
хамгаа хаяж хорчийно
хаачих вэ би, тасарч унана
............................................
хааяа нэг бодох юм
хуурч хэсэг онгойдог юм
юуны төлөө явснаа
яагаад тэгээд хаяснаа
хаанаас эрээд буйгаа
хаашаа явмаар байгаагаа
хайж олж чадахгүй
хачин тэнэг тойрог
ховх сорохно уу
хазаж идэх нь үү
хүлэгдэж боогдохгүй
хүслээрээ хийж бүтээнэ
харалган харцанд чинь өртөхгүй
холуур чимээгүй уусаад холдчихно
хар биеэ хаан гэх
хэдэр аашаа тэнгэрийн гэх
ухаан муутын чинээ
хязгаарт унах
хэзээ нэгэнд өөрийгөө харна
харамсаж тэгээд намайг үднэ
No comments:
Post a Comment