Хөх Цэнхэр Тэнгэрийн Орон Минээ Намайг Сонсооч
Өнөө өглөөний явдлыг шинэхэн дээр нь бичээд авья гэж бодлоо.
Гэрээсээ гарав, алхдаг биш гоёдог гутлаа өмчихсөн байлаа (Монголд чинь дандаа гоё байхгүй бол болдгүйм), тиймээс заавал таксидах хэрэг гарлаалдаа. Гараа өргөөд л замын хажууд зогсов. Надаас сүүлд ирсэн хирнээ өмнө талд гарч зогссон баагийнуудад такси зогсоод л нөгөөдүүлийг чинь сүнгэтэл аваад л давхичих юм. Тэгэхээр эрт гарсан надад олдохгүй атлаа урд гарч зогсоод өмнүүр өнгөлзөж сарвалзсан нэгнүүд нь түрүүлээд такси аваад байхаар нь урагшаа ахиад л алхаад л байлаа. Надаас хойно гар өргөсөн 4 хүн ийм байдлаар унаагаа олчихлоо. Нэг байрандаа зогсоогүй би урагшилсаар л таксинд түрүүлж харагдах гээд хагас буудал шахам урагшилж алхжээ. Цэв цэнхэр тэнгэр ширтээд ингэж хэр удаан зогсохоо үзэхээр шийдлээ. 25 минут болов, анзаараагүй байхад минь ахиад л нэг хүүхэн гуравхан алхамын урд гарч ирээд 3 минут зогсоол л такси барьчихав. Гүйж очоод уучлаарай би өөрөөс чинь хамаагүй удаан зогсож байна энэ таксиг би авмаар байна гэсэн чинь "-Юу гэсэн үгийн??" гэж муухай харлаа. Хөх тэнгэрээ ширтэн тэвчлээ, хэхэ бас зөрүүд зан хөдөлж ахиад хэр удаан хүлээхээ үзмээр санагдлаа... 5 минутын дараа тас хар өнгийн цэвэрхэн такси ирж зогсон намайг аваад сүнгэнэлээ.
Энэ хугацаанд, эдгээр болж өнгөрсөн зүйлс Монголын нөхцөлд ажил албан дээр яг давтагддаг юм байна шүү гэж бодон явсан бөлгөө. Үнэнээр явсан туулай үхэр тэргээр юуг гүйцэх вэ гэж олон дахин асуусан би хариултаа олоогүй л байна. Энэ хөх тэнгэрийг харах л гэж бөмбөрцөг дэлхийг олон тойрсны эцэст зүтгэн тэмүүлэн эгэн ирждээ. Харин хөх тэнгэр баригдахгүй хол шиг зорьсондоо хүрч чадах болов уу, энэ тэнгэрийн орондоо??
А
No comments:
Post a Comment