bluefire

Wednesday, June 27, 2012

Эрээвэр хураавар

за ойр зуурын сонин хачинаас гэвэл өнгөрсөн намар өвөлдөө Гуулин улсад, ирээд УБ хар утаандаа золтой л уушгины хүнд өвчинд нэрвэгдчихээгүй, ер нь дасахгүй байгаа юмаа агаарын утаа шороонд. За тэгж байгаад Тайваны Үндэсний Их сургууль орох ажлаар Тайван орлоо, тэднийд Чан Хай Ши даа зориулсан ордон байдаг юм байна. Сарын дараа урд хөрш Бээжинг зорилоо судалгаа шинжилгээний багажыг хя улс гайгүй үйлдвэрлэж эхэлж байна, гэхдээ нарийн ширийн хэмжилтийн багаж хийж сурах яагаа ч үгүй байна. За дараа нь Арлын орон Японыг зорилоо. үүдэл Эс судлалын олон улсын нийгэмлэгийн гишүүний хувиар Монгол улсаас анхных нь болж орсон байха. Мэргэжил нэгт мөн таньдаг мэддэг од болсон Станфорд Иель MIT-ийн профессоруудтай 7 хоног маш их аз жаргалтай байлаа. Ертөнц над руу хараад инээмсэглэж байгаа мэт байлаа, ийм мөчүүдийг би бараг ор тас мартжээ.
Монголдоо ирээд ер нь хэцүү л байдаг юм гэхдээ орчин хэцүү байх тусам оюун санаа сэтгэл 2 асар ихйг агуулах тээх чадалтай бөгөөд өөрөө өөрийнхөө мотороор асар ихийг хийх хүслээ үүсгэж чадах юм даа, юундаа ч найдаад байгаам бүү мэддээ. Ер нь ирээдүэй 10 жилийг Монголд төсөөлөхөөр яах гэж өнгөрсөн 10 жилийг туулснаа ахин ахин асуух хэрэгтэй болох юм. Сэтгэл хөдлөлийн маш олон өнгө хэлбэрүүд солонгорох юм.
Одоогоор зун сайхан болж бороо орж гудамжаар алхахад машины шалбааганд цацуулж дөжрөөд байна. Гадаад явж байхдаа усны гутал авмаар байдагч хуурай Монгол гэж бодоод авдаггүй байсан нь буруу байж

2 comments:

Chandmani said...

welcome to Mongolia :)

Nutag saixan shde... Shorootoi ch shalbaagtai ch minii tursun nutag...

Best wishes...

bluefire said...

glad you're happy :)