Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Тэгвэл би цагаан зээр нь юм байна л даа..
by Төгсжаргал
БҮСГҮЙ ХҮН ШҮЛЭГ Л БАЙДАГ
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүдэг бадагхан үнэр байдаг
Бүгэ
эн амьсгалын анир байдаг
Бүүвэйн дууны ертөнц байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдагаа
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүрэн харанхуйн аялгуу байдаг
Үнэндээ тэднийг ээжүүд гэдэг ч
Үнэнд дийлдсэн аавууд байдаг (?)
Эр хүний нөмөрт жаргадаг гэдэг ч
Эргэх дэлхийн тэнхлэг байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдагаа
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүрэлбаад хувилсан бурхан байдаг
Үнэмлэхүйн чандаас ч хорвоог эзэмдэж
Үргэсэн харцаа дэргэсэн хайраар сольж чадах
Өр зөөлөн уучлал байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Сүүн энгэрээс буян урсаж
Сүүдрийг ч дарах шидтэн байдаг
Өглөөн төлөө үдэш нойргүй
Өнөөдрийн төлөө өчигдөр амирлаагүй
Бүсгүй хүн шүлэг л байдаг
Бүтэн нойргүй шөнө л байдаг
.
2 comments:
goy shuleg yumaa. amjilt husey.
huuye, ene Tugsjargaliinh shuu
Post a Comment