bluefire

Tuesday, January 26, 2010

Монголд Хэрэггүй

Өдрийн сонинг онлайнаар захиалж уншдаг юмаа. Энд тэнд болсон хачин сонин байвч дэлхий нийттэй хөл алхах мэдээллүүд хомс юмаа. Яахав үйл явдлын эрээвэр хураавар, хэрүүл маргаан, урлагийн багахан гэгээлэг мэдээллүүдээс гадна ажлын зар үздэг юм. Тэгээд бодож суусан, мань мэтийн мэргэжлийнхэн (байгалийн шинжлэх ухаан) хэрэг болох нь ер нь өдий бололтой. Гэвч эх орондоо ажиллаж амьдармаар байдаг. Ихэнхдээ хууль, эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, сүүлийн үед бол уул уурхайн болон хүнд gmmglмашин механизмийн инжeнeрүүд ажлын байрны зах зээлд эрэлт хэрэгцээтэй болоод байна. Сүүлийн дугаар дээр бүүр цалинг нь (хятадын компани байсан байхаа) тавиад хүмүүсийг ажилд урьж байна. Нэг залуу, одоогийн 30-40 -н насныхан бол золиосны үе гэж хэлснийг санаад үгүйсгэмээр байвч шалтаг олдсонгүй. Гэвч золиосны үе гээд харихгүй байсаар байх уу? Эсвэл гадаадад сурсан мэдсэнээ, олсон туршлагаа хаяaд Монголд бүр огт өөр чиглэлээр тэгээс эхлэх үү? Цаг байна, нас байна "гэртээ" харивал юу л бол юуг ч хийчихмээр санагдах юм. Эсвэл энэ худлаа хөөрөл юм болов уу? Аав ээжийнхээ өсгөж хүмүүжүүлсэн захиасаар эрдэм номын мөр хөөгөөд аль л оргил гэсэн рүү нь тэмүүлж яваад эргээд ирэхэд эх орон минь болоогүй л байна. Тэр чигтээ гүний газар харь хүний хүн болж үлдэх үү? Яамаар ч юм бэ дээ. Элдэв санаа бодлоо хуваалцвал..

Энэ талаар олон хүний бичсэн зүйлд өөрийнхөө нэмрийг орууллаа.

"Sea of my Heart"

4 comments:

Anonymous said...

oo heregtei bailgui yadgiin. baigali orchin delhii niitiin asuudal, mongold gants horongo oruulalt, tosol tatdag tom suvag ni sh dee

bluefire said...

hey Ministry! tegvel yavaad ochloo shuu ;>

Оогий said...

Xarin naadax chin tom asuudal shuu

bluefire said...

Оогийноо овоохойд мини зочилсонд баярлалаа. Одоо тэгээд ях вэ дээ, гэж л бичихээс. Золиос болоод үлдэх уу, тэмцээд дийлээд гарах уу, хэнхэгтэж худллаа баахан гүйх үү ;>