bluefire

Friday, January 22, 2010

Зөвлөгөө

Өдөр тутмын амьдралд хэрэгтэй байж болох зарим нэгэн зөвлөгөөг өгье. Эднүүд бүгд над дээр туршигдаад хэрэгжээд явж байгаа юм. (одоо л нэг амьдралд хэрэгтэй юм бичих нь үү яахнав :>)


1. Та өдрийн болон оройн хоолондоо сонгино сармистай хоол идчихсэн үү? Тэгээд дараа нь хэн нэгэнтэй албан болон аминий асуудлаар уулзаж ярилцах гэхэд өөрөөс чинь сонгино сармисны үнэр ханхлаад байна уу? Бохь зажлаад ч нэмэр болохгүй л дээ. Тэгвэл та нэг бүтэн алим хоолныхоо араас идчихээрэй. Тэгээд санаа амар ойр суугаад ч ярилцаж болно.

2. Та болон мэддэг найз нөхөд, үр хүүхэд тань автобус, машинд суухаар дотор нь эвгүйрч, толгой эргэдэг үү? Үүнд зориулсан бохь байдаг ч хэлийг бадайруулах төдий үйлчилгээ үзүүлж дээрх байдалд нээг их тус болдоггүй. Тэгвэл машинд, автобусанд суухаасаа өмнө утас, хөгжимнийхөө чихэвчээ чихэндээ сайн чихээрэй, эсвэл чихээ ямар нэгэн өөр зүйлээр бөглөөд аль болох юм уншихгүй, утас руугаа харахгүй яваарай. Тэнцвэрийг мэдрэгч нь хүний чихэнд байдагтай холбоотой юм болов уу.

3. Цагаан сар болох гээд одооноос бууз энэ тэрээ бодож эхэлж байна уу? Хөлдөөсөн буузаа жигнэхдээ ёроолыг нь тосонд биш хүйтэн усанд дүрээд жигнүүр дээрээ өрөөрэй. Tэгвэл та буузаа бүтэн ёроолтой, шүүстэйгээр нь амтархан идэж чадна.

Үлдсэн хоёр нь зөвлөгөө гэхэд хаашаа ч юм бэ дээ.
Эхнийх нь: Угаалгын машин болон хатаагч нь гараар угаахтай харьцуулбал хувцасыг маш амархан элэгдэлд оруулж өнгө зүсийг нь гундаадаг. Тиймээс аль болохоор гараар угааж байгаарай.

Дараагийнх нь: Микроволновый печь буюу бичил долгионы зуух нь маш хурдан хугацаанд хүнсний зүйлийг бараг 3000 градус (цельсийн) хүртэл халаадаг бөгөөд энэ долгион бидний хоол хүнсийг бүрдүүлэх органик бодист шууд маш өндөр дулааны энерги болон бөмбөгддөг. Энэ нь бидний хоол ундны бүтцийг хэрхэн өөрчилж, хүний биед нөлөөлж байгааг судалсаар байна. Тиймээс аль болох байгалын жамаар, уламжлалт аргаар зуухан (плетка) дээрээ хоол хүнсээ хийж идэхийг зарим эрдэмтэд зөвлөж байна.
(өөр ямарч сайтаас, эх сурвалжаас хуулаагүй, зөвхөн өөрөө олж нээж, туршсан зүйлс болно ;> gmmgl)

5 comments:

Chandmani said...

Ашигтай зөвлөлгөөнүүд байна. Ялангуяа тэр буузных нь, бууз идмээр санагдуулчихлаа... :)

SUNshine said...

Сайхан зөвлөгөөнүүд байна, баярлалаа

алим нээрээ оо шиг ам шүд цэвэрлэдэг гэж сонсож байсан юм байна.

bluefire said...

Зочилсонд баярлалаа, SUNshine-даа. Тийм шүү.

soulmate said...

ганц мэддэгээ нэмэрлэчий...
атуус унаанд сэгсрэгдээд дотор муухай болоход хүйсэн дээрээ скоч наах маш үр дүнтэй шд... Заавал скоч бишилдээ шархны лент ч болно...Би лав тэгээд наачихаараа ном уншиж, компүүтрийн дэлгэцээр юм ширтсэн ч зүв зүгээр байдийн...

Тэхдээ хөдөлж байгаа машаанд суугаад юм харах хараанд муу л даа...

bluefire said...

Хэрэг болсон бол болж дээ андуудаа, Чандмаань-сайхан бууз хийж идээрэй, Соулмэйтээ-соулмэйтээ олсон уу, эсвэл Сөүл мэйт юмуу? хэ хэ.