гэв гэнэт бла бладмаар санагдаад
Хуваалцах юм зөндөө зөндөө, юу бладах вэ гээд нооргоо харсан ийм юм бичээд орхисноо таг мартсан байж шүү, магадгүй шөнө сэрж биччихээд буцаад унтчихаж л дээ:
нооргоос...
тэнэмэл үгс доншуучлаад..
Холдох би дуртай (чамаас)
Холоос харан инээх дуртай (чам руу)
Хажуугаар чинь би өнгөрөх дуртай (чиний тэнд..)
Хараагүй байхад чинь харах дуртай (чамайг).
Мартагдах дуртай (чамд)
Мартаж харин чаддаггүй (чамайг)
Санах би дуртай (чиний..)
Салхи болоод зүрхийг чинь илбэнэ
Салхи л юм даа би (чамд).
Баригдахгүй харагдахгүй
Санагдахгүй дурсагдахгүй,
Сэв хийн салхилаад
Гэв хийн алдагдана
Салхи л юм даа би (чамд).
дур
дурлал
дуртай..
хайраас харшилтай дурлал
4.19.2010
*************************
нэг блогоор хэсч яваад оллоол доо
Kh.Boldbayar өгүүлсэн:
Чамтайгаа би учирах юмсан
Тэгээд чамдаа дурлах юмсан
Хайртай гэдгээ хэлэх юмсан
Хамаг бухнээ зориулах юмсан
Чамтайгаа би учрах юмсан
Чанад хамтдаа байх юмсан
Чин зүрхэндээ дээдлэх юмсан
Чиний л төлөө амьдрах юмсан
Ирнэ дээ гэж хүлээсэн горьдлого бүхэн худлаа
Ийм л хайрын цэцэг ургана гэдэг худлаа
Зөндөө зөндөө аргадсан учрал бүхэн худлаа
Зөөлхөн гэгч үнссэн чиний сэтгэл худлаа
Хэнд ч үл итгэх гоморхол минь худлаа
Хэзээ ч юм бэ ирэх хайрууд бүгд худлаа
Надаар дутаж шаналсан мөч бүхэн чинь худлаа
Намайг мартахийн тсагт энэ бухэн худлаа
Чамтай уулзаж сэрсэн зввд бвхэн худлаа
Чамайг мартана гэсэн бардам бодол худлаа
Хацар дагасан нулимсыг энгэсэг далдлах нь худлаа
Хайр гуйсан зүрхийг шүлэг аргадах нь худлаа
Одоо зөндөө уйллаа ч маргааш болоход худлаа
Орь залуухан насны ганцаардал бүхэн худлаа…
Үхэж төрөхөөс бусад нь энэ дэлхийд худлаа!!
Уруулын чинь амт ямар байсныг мартаад удаж
Учирсан өдрийн минь тэнгэр ямар байсныг мартаад удаж
Уйлж сураагүй нүд аргахдаа харанхуйлж үлдсэнийг
Уйтгар гунигийн гүнж зүрхийг минь яаж урж байсныг харин мартсангүй
Сарны цагаан гэгээнд зүрхний шаналан урссан
Сархадын галзуу аагинд ухааны гал унтарсан
Баргар бүдэгхэн орчлонд өөрийгөө сүйтгэж явахад минь
Барьж дийлээгүй нулимас миний жаахан ээжийнх
Сарны дор шаналж нуусан нулимасандаа би хайртай
Хагацлын цаана орхиж одсон дурлалдаа би хайртай
Сархадын ширээг орхиж гарсан зоригондоо би хайртай
Сайхан бүгдийн минь эзэн залуу насандаа би хайртай
5 comments:
Tolgoi holbood Mundag bichsen baina, harin bi hezee ch ingej bichih gej oroldoj baigaagui um baina
dajgyi boljee. durlal bgaa tsagt duusah amidraliig hairtaigaa ongorooh ni durlaliin davs shig amtiig l bii bolgono. Durlal davsgyi bol utgagyi bh aa.
Гилийн Хатаан, зочилсүнд баярлаа
Анон, одоо ч хамаг юм шорвог болж дээ ;>
сайхан шүлэг байнаа
хадгалж аваад уншиж баймаар юм...
thanx Soulmate ;>
Post a Comment