"Уулын Горхи"
(Монголдоо Монголоо хайж олох нь)
Сэтгэгдэл шинэхэн дээр нь мэдрэмжээ буулгаад авъя гэж бодлоо. Ажил гэж гүйсээр яваад нэг сайхан амралт тохиохуйд бие сэтгэл урлаг гэдэг гайхамшигт зүйлээр хичнээн их өлссөнөө ухаардаг юм. Тиймээс аль болохоор энэ шидэт ундаанаас амсаад авахыг оролддог тул энэ удаад
манай алдарт Морин Хуур чуулгын "Уулын Горхи" нэртэй цөөхүүл хөгжмийн концертыг сонирхлоо. Уг тоглолт гурван хэсгээс бүрдэж хэсэг бүр Монголын алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс эхэлж дэлхийн сонгодогуудаас, удаад нь нилээд сүүлийн үеийн дэлхийн зохиолуудыг оруулж эцэст нь Б. Чулууны "Уран Хас"- аар өндөрлөсөн ч үзэгчид сонсоод сонсooд ханахгүй байсан тул Жанцанноровын "Цагаан Суваргаар" биднийхээ санааг түр зуур амраав. Гайхамшигт гэдэг үгийг албаар хэрэглэмээр санагдлаа. Энэ үгээр тодотгогдох аялгууг мөнөөх л гайхамшигт морин хуур, ятга зэргээр амилуулан гадаах 40, доторх 30 хэмийн халуунд бидний хүслийг хангаж, бие сэтгэлээн чилээн тоглоод үзэгч бидэнд мэхийн ёсолсон Морин Хуур чуулгын уран бүтээлчдэд өөрсөдөд нь харин мэхийн ёсолмоор байлаа. Удаан унтсан тархины эсүүд сэргэж ирээд бүжиж эхэлсэн шүү. Мэдрэмжээ гэжж..
Залуу хүний эрч хүч, урам зориг, чадварыг илтгэсэн хэсэг нь Морин Хуур чуулгын дэргэдэх "Арга Билиг" хамтлагийн залуучууд зүрхний цохилтыг түргэсгэж байсан юм.
Нөгөөх л нэг зүйл..
Улсын филармоны танхим бараг 90 хувь дүүрсэн байлаа. Сайхан хэрэг. Харин хажууд маань суусан 20 дөнгөж хүрсэн үү үгүй юу гэхээр залуухан гэр бүл ой хүрээгүй болов уу хүүгээ дагуулан иржээ. Амьсгаа даран чагнах үзэгчдын анхаарал сарьних шалтгаан бяцхан хүү болон хувирч ширэв татав хийсэн харц энэ тэндээс ирсэн ба яг хажууд нь суусан би уучлангуй сэтгэл гаргахыг ихэд хичээсэн учир нь даанч хөөрхөн инээмсэглэлтэй тэр бяцхан сонсогч байлаа даа.
Монголдоо Монголоо хайж олсон нэгэн зүйл энэ бөлгөө.
2 comments:
Сайхан зүйл болжээ ийм юмийг мэдэж амьжихгүй юмаа өнгөрсөн хойно нь л мэдэхийн нэг л өдөр үзэх байхдаа
Морин хуурын чуулгын тоглолт үнэхээр гое
үгээр илэрхийлэмгүй
үнэхээр бүх хүний сэтгэлийн утсыг хөнддөг байх
Post a Comment