bluefire

Wednesday, January 05, 2011

мэдрэмжээс нээхэд

Зүгээр л оршино, зүүдээ бодно, зүгээр л сэлнэ...ус арьс хоёроо хэрхэн шүргэлцэж буйг мэдэрнэ..
Амьсгалаа чагнана, арагш харахгүй, арван зүгт сэтгэлээ тавьж, живэхгүй бас хөөрөхгүй..
Гэв гэнэт бүхий л ертөнц зөөлөрч, хөвөн дүүлэхгүй ч, хаашаа ч тэмүүлэхгүй гэхдээ нэг газраа зогсохгүй, ямагт нэгэн туйл руу тэмүүлэхгүй, хамаг зүйл тодорхой бус, бас тодорхойгүй бус, бие эрүүл ухаан саруул ч, гадаад ертөнцөд биш, бас дотоод ертөнцөдөө ч нуугдаагүй, хэнийг ч үгүйлэхгүй бас ганцаардахгүй, хэнээс ч холдохгүй, хэнийг ч хаяхгүй, хэлбэр дүрсийг нь шүүхгүй, тэдний мөн чанарыг нь байгаагаар нь бас хүccэнээр нь, хамгийн сайн мэдэрч байгаа зүйл нь “би” гэж нэрлэхэд тохирохгүй энэ урсгалд өчнөөн их хүч бий, түүнийгээ эдлэх гэж тэр нимгэн заагийг хаанаас нь эхэлж уусгах вэ
амар амгалан чихэнд уянгаа эгшиглүүлж, хүний хэлээр хайр гэж давчдуулж нэрлэх амьтай бүхний амин булаг тунгалаг, зөөлөн, дулаан. хиймэл хар утаан хөшгөө хаан алхахгчдад харин энэ булаг харагдахгүй, олдохгүй, баригдахгүй.
Харц минь чиний араас хар утаан хөшгийг чинь уусгаж харна

2 comments:

zzz said...

goyo..

bluefire said...

zzz-д мэдрэмжээ үлдээсэнд баярлалаа