ганц нэг сониноос..
(юуны өмнө сайбер ертөнц дэх хэнээс ч ичилгүй, хэнээс нуулгүй өөрийгөө байгаагаар нь нээсэн миний хаалгыг нээсэн та нартаа баярлалаа..)
(юуны өмнө сайбер ертөнц дэх хэнээс ч ичилгүй, хэнээс нуулгүй өөрийгөө байгаагаар нь нээсэн миний хаалгыг нээсэн та нартаа баярлалаа..)
Уг нь бол парридсан сонин л доо
Гэхдээ Германд "ууж суух" гэдэг их сайхан цаг өнгөрөөх болон бусдыг таньж мэдэх зүйл. 1 р сарын 20 нд ХБНГУ-д сурч байсан бүх үеийнхний 2011 оны анхны уулзалт болж эрхбиш усыг нь ууж соёлд нь нэвчүүлж байсны хувьд тийш очлоо.
Гарын 10 хуруунд багтах парринуудаас Монголд болсноос нь лав хамгийн таатай байсан нь байхаа (so far..).
Chinges Beer Pub-д
Chinges Beer Pub-д
бага байхдаа аав ээжтэйгээ хөтлөлцөн ирж зайрмаг иддэг байснаа хувцасаа өлгүүлж байхдаа дурсан бодож нүдний өмнө бага насны зураг жирсхийн толгойд орж ирсэн.
2 пит Chinges Beer
2 пит Chinges Beer
гашуунгүй, чихэрлэг амттай, шингэн талдаа, дараагийн удаа харыг нь амталж үзнээ.
Пицца
давс болон амтлагч маш багатай ч бяслагаар бялхсан нимгэн гурилтай пицца таарав. Ер нь Германд байхаасаа л давс чихэр маш бага хэрэглэж сурсан тул болоод л явчихсан.
Хүмүүс
за энэ үдшийн хамгийн гол нь хэн ирсэн, хэнтэй нэг ширээнд суусан, тайзан дээр хэн гарсан нь.
Оюутан цагийнхаа найзтай таарч, найз залуутай болох шахалт болон үнэтэй зөвөлгөөг нь "харин тиймээ" маягаар хүлээн авч тэвчээртэй сонссон. Тэр найзтай маань танилын маань найз найз болж таараад танил бүсгүй бид хоёр улам ч дотносох хаалга нээгдлээ. Нийлж суусан 5 бүсгүйн ганцхан нь сингл бөгөөд хүүхэдгүй (тэр нь мэдээж ..), бусад нь ямар ч байсан хүүхэдтэй, ихэртэй энэ тэр...
The Band
Их Монгол хамтлаг дуулж амьд хөгжимдөж, дуучин нь их таалагдав. Дашдондогийн "Аавын охиныг" дуулж байхдаа мань эр мээр харц шидээл айхтэр message send лээл байхаар нь мээр баясаал хариу үзүүлээл байснаа гэнэт больсон.. (шшш.... хүнд битгий хэлээрэй).
Ууж суух
ер нь ууж суух гэдэг бусдын ертөнцийг нээх, тэдний нүдээр эргэн тойрноо харах, харилцаа холбоог батжуулах, инээж ханиахаас авахуулаад олон зүйлийг өөртөө дараа нь эргэцүүлж бодох боломж олгодог нэг нийгэмших зан үйл (socializing). Нэгэн хэсэг anti-socializing хэлбэрийг баримталж боловсрол, ажил, судалгаандаа хамаг сэрүүн бас зүүдний цагаа ч зарцуулсан би бээр өөрийнхөө ертөнцийг нээхийг хүслээ..
***********************************
Дэргэдээс нийлж гараас хөтлөөч...
No comments:
Post a Comment