Soulmate анд маань жаахан завгүй гүйгээд байгаа тул 1-р сарынхаа шүлгийг сарын сүүлээр тавьчлаа. Хараад байсан чинь бас энэ сард хамгийн олон бичлэг оруулсан байх юм..
Утаатай ч ууртай ч, хүйтэн ч ганцаардсан ч нэг л хэвээрээ байдаг нэгдүгээр сард дуртай дуртай. ГА ийн харин нэгддүгээр сарын бадаг хамгийн онцгүй нь юм шигээ..
Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт,
Хамгийн их ХҮЙТЭН болдог.
ӨВЧИЛСӨН ДУРСАМЖийг үгдрээх мэт,
Хамгийн их цас унадаг.
Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л
Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг.
Нэг л тайвшрал -
Нэгдүгээр сард одод хамгаас тод байдаг...
Үзэсгэлэнт хүйтэн цасны одод...
Одот цасны, цаст оддын хүйт...
Үгүй дээ миний дургүй сар
Нэг сар биш юм байна.
(Г.А.)
2 comments:
Сайнуу
найз нь амь орсон шүү
удахгүй бичнээ
ноднин 1 сард миний хувьд яг л иймэрхүү өвчилсөн дурсамж цээжинд хөндүүрлэж байж билээ. Одоо харин улирч одож дээ...
дахин уулзсандаа баяртай байна welcome back home ;>
Post a Comment