bluefire

Friday, September 23, 2011

Nirvana тай өсвөр нас
( smells like Teen(age) spirit)

Өнөөдрийн сенсаац Курт Кобэйний охин Франсис Бийн 19 н нас хүрч, фото модел, фашион модел түүний зургийг хүн бүр харж байна.

Франсис: "оюунлаг амьдрал энэ доор (газар дээр) алгаа"



Teenage нас маань өнгөрөөд 19 н жил болжээ, динозавр шиг хөгширсөн мэт мэдрэмж төрөв кккк......
:) 10 н жилийнхэн маань намайг Nirvana гаар төсөөлж, одоог хүртэл Nirvana сонсдоход намайг санадаг гэсэн...кккк...  Nirvana г мэдсэн тэр мөч бас их сонирхолтой, нэг өглөө автобусны буудлаас салхи сөрөн сургууль рууга алхаж явтал уранхай сонины тасархай хийсч ирээд зүүн хөлөнд минь наалдсан юм. Яагаад ч юмбэ сонирхол төрөөд авч уншсан чинь Монголд анх удаагаа Nirvana гийн тухай бичигдсэн нь тэр байж билээ, тэгээд миний олж харсан өдөр нь 19... оны 4р сарын 5 нд...

тэр үед шилжилтийн нас эхэлж байсан болохоор (Монгол д ч бас шилжилт...) 9н шидийн юм бодож, хирдээ л шаналж "...амьдрал гэж юу юм бэ..." гэдэг асуултанд хариулах гэж оролдон уран зохиол, философи уншдаг байв шив. Одоо бодолход гэхдэ тэр үед заадаг байсан ф шал буруугаар заагддаг байжэ. Харин ф заадаг багш маань (тэр үед 30 аад насны эмэгтэй) миний хувь одоог хүртэл Role model, inspiration буюу үлгэрлэх хүн маань болж үлджээ. 

Nirvana ийн дууны үгс, гранж ая, тогтсон үхширмэлийг эвдэн гарч ирсэн тэр үед сургууль дээрээ уранхай жийнс, гадаадаас ахдаа захиж авчруулсан Nirvana футболкаа буруу харуулж өмсөөд, хөмсгөндөө эсвэл урууландаа мөнгөн цагираг ээмэг зүүцэн гүйж явбаа гэвэл яахуу...
Аймаар rebellious зан гаргаж тэр үедээ л өөрийн үзлээрээ эсэргүүлдэг байсан ч байх, ямар ч л байсан монгол хэлний багш маань зохион бичлэгийг маань ойлгодоггүй, дэвтэр засдаг (багшийг аялдан дагагч "хайЛтай" шавь(ж) нар нь) охид ".. зохиолч шиг бичдэг.." гээд ангид таараацан байгаам даа... Дөмөгхөн онцоо аваад тоогоо бодчихдог. Магадгүй тийм ч учраас форм өмс, цагаан лент зүү гэснийх нь эсрэг уранхай жийнс өмссөн ч багш нар шууд шийтгэж чаддаггүй байсан ч юмуу. Тэгээд ч оюутан байхдаа хүртэл багш нартай сүжрээд байдаггүй ч хичээл болгон дээр хамгийн урд суучаад, дуусахаар нь гараад л явчдаг байсан.

бас манай байрныхан өрөөны цонхоор орилох Nirvana гийн кассетийг надтай хамт мөн ч олон шөнө сонссон байх даа, зайлуул :)
аан тийм МТВ ээр Nirvana гарвал гэрийнхэн маань нөгөө өрөөнөөс намайг дууддаг байсанд бас баярлалаа :)
сонины тасархайг олсон тэр өдөр фенүүдэд нь одоо хүртэл дурсгалт өдөр.

Smells Like Teen Spirit by Nirvana:

http://www.youtube.com/user/NirvanaVEVO#p/u/41/hTWKbfoikeg

(ингэхэд видео эндээр гарахгүй байна?)

Хүн Төрөлхтөнг Худалдсан Тэр Хүн by Nirvana:

(тэр нь jc)

http://www.youtube.com/watch?v=fregObNcHC8&feature=related

аан тийм, тэр хамгийн сүүлд Seattle -д байсан 

Өөрөөрөө л Хүрээд Ир by Nirvana:

http://www.youtube.com/user/NirvanaVEVO#p/u/44/vabnZ9-ex7o

Зүрхэн Хэлбэртэй "Хайр"-"Цаг" by Nirvana



http://www.youtube.com/user/NirvanaVEVO#p/u/43/n6P0SitRwy8

1 comment:

Anonymous said...

goy bichje.neere zarimda chi zohiolch shig,busdaas uur.