bluefire

Friday, September 30, 2011

threesome re-union

10 н жилийнхээ 2 найзтай уулзлаа. Уг нь өчигдөр Жанцаннаоровын ятгын концертод явсан нь машинтай найз маань ятга угаасаа сонирхдоггүй, дээр нь улаан Улаанбаатарчин байж замын түгжрилээ тооцоогүйгээс концертод хоцорч үзэж чадаагүй. Тэгээд Кудам орж герман хоол идэн энэ тэрийг ярилцав. 1 нь 3 хүүхдийн мама барилгийн компанийн эзний эхнэр, дагуулж явсан охин нь ирэх шинэ жилээр Дисней лэнд явахаа ярина. Нөгөөх нь дөнгөж гаднаас ирсэн, мундаг ах эгч нартай тэд нь бас хороолол хороололллр нь барьдаг барилгачид. Машинд сууж явахад тэр ч энэ ч тэр ахых эгчийнх хэмээн ярилцангаа хотын төвийн хэдэн ресторан, барилгыг заан ярихаас гадна тэр ч Oriflame, энэ ч Herbalife гэнэ. Харин миний сонин хачин гэвэл дэндүү хачин тул дэмий л нүдийг нь эргэлдүүлд үл мэдэхийнх нь барьцгүй бодолд тэднийг алдчих гээд байлаа. Өчигдөрийн Баасангийн сонин гэвэл энэ.

1 comment:

dream said...

ooriin tani "hachin" sonin hachniig bi duulj boloh bolvuu? hehe