юу ч бичээгүй байхад хүмүүс үүгээр эргэлдээд байхыг бодоход бичихийг нь хүлээгээд байгаан болов уу хэ хэ, за за үгүй байлгүй. Сүүлийн хэдэг минутанд бодсон зүйлс гэвэл Монголчуудын твиттерээс уншиж хэрэг болохоор бас сонирхмоор юм маш цөөхөн юм. Баахан л маазарсан улс, мундаг хуралд сууж бна энэ тэр гэсэн ямарч өгөөжгүй жиргэлтүүд. Голдуу мэргэжлийн шинэ мэдээ авах зорилгоор тв д орсон болохоор тэр ч нээх хамаа байжу.
Жинхэнэ бай
Монголд хүмүүстэй уулзаад яриад инээж хөхрөөд явж байхад маш олон юм бодогдсон. Тэдний нэг нь "жинхэнэ бай" гэдэг бодол. Жинхэнээсээ та хэн бэ, юуны төлөө явж байна, тэр зүйл чинь бас жинхэнэ үү? Өөрийгөө зөвтгөх чинь бас жинхэнэ үү. За ингээд хүндрээд эхлэхээр бичмээр ч үгүй, уншмаар ч үгүй санагдана.... тиймээс ингээд орхилоо.
Еврейчүүдэд нууц бий юу
За энэ талаар олон удаа гайхаж, бодож, бага сага мэдээлэл хайж бас Еврей хүмүүстэй ч нөхөрлөж, тэдэнтэй нөхөрлөдөг хүмүүстэй ч ярилцаж байсан юм байна. Миний бодлоор 2 хон л юм байна.
Тэд нэгддэг, бүр дандаа юм болнон дээр Холбоо Бүлэг байгуулаад л явдаг.
Нөгөөх нь, еврейчүүд мөнгөний төлөө биш хүний төлөө буюу бусдын төлөө ажиллаж амьдардаг. Хүний хэрэгцээг олж харсан учраас бизнес нь амжилтанд хүрдэг.
Ийм 2 хялбархан зүйлийг маш сайн хийж чадсан тэд жинхэнээсээ байж, хийж, жинхэнэ утга учрыг бий болгодог. Тэгсэн цагт урт хамар, бардам зан ч хүлээн зөвшөөөгдөнө.
Эцэcт нь нэг дуртай ишлэлээ биччихэе:
Do not follow where the path may lead.
Go instead where there is no path and leave a trail.
Harold R. McAlindon
Өрөөлийн замыг дагахын оронд
Өөрийн жимийг гарга
(гээд Монголчилов)
3 comments:
Мэнд амар? (Хаанахын ямар цагийн бүсд байгааг тань мэдэхгүй болохоороо ингэж мэндэллээ)
Таны энэ бичлэгийг жиргэчих үү :-)
манaй монгол твит чинь их л чаталсан найзархсан хүмүүс байх шиг байдаг.Намайг буруу шаавал зөв шаая гэх шиг(Танхимын Дэмбэрэлийн твитээс ишлэв) Нийгэм эдийн засгийн ашигт үйл бага байгаагийн илрэл байх даа.
Лхагвасүрэнд: зүгээр л нэг бичлэг
Нэргүй-д: тийм байхаа, ажлаа Жинхэнэ хийе гэхээр бас болдгүй юм, хэзээ нэгэн цагт жинхэнээсээ эхлэхгүй бол тэ :)
Post a Comment