bluefire

Saturday, November 12, 2011

со байхдаа яахав дээ

Дээр нэг Хөөрхий Монгол бүсгүйчүүд гээд нэг бичлэг хийж байсан даа. Тэрний үргэлжлэл болох юм шиг байна. Ажилын эрхээр шаардлагаар нэг Мо(нгол) хүүхэнтэй хамт жаал жуул юм хамт хийхээр болов. мань хүн Мо-д нэг со компанийн орчуулага хийдэг байсныгаа орчуулагч гэж нэрлэх дургүй, туслах хийж байгаад тэр газрынхаа со захирлыг хүүтэй суусан, со д нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг, үзсэн харсан бүх сайн сайхан юм, Starbucks хүртэл со-гийнх гээд бүр итгэчихэж. Мэргэжилгүй, ёстой хэл сайн эзэмшсэн сэргэлэн 2 оороо л амьдарч байгаа юм байна. Гадаадад байх Мо-доо дургүй мо-хончуудад үнэхээр харшилтай гэдгээ улам бүр мэдэх юмаа. бүр зүрх сэтгэл хамаг юмаараа шүтчихсэн хирнээ хэлэндээ мундаг, сэргэлэнгээрээ гайхуулдаг гэнэ. Гэтэл тэр Монгол биш байсан бол ийм байж чадах уу? Хүүдээ Монгол хэл заагаагүй, заах ч үгүй гэнэ, өөр хэл сурчихаар хичээлээсээ хоцорчино гэнээ. маханд дургүй гэнэ, Монголчуудаас тортогны үнэр махны өмхий ханхалдаг гэнэ. Хөөрхий Монгол бүсгүйчүүл.. ивээдэг энээ тэрээ юм байвал ивээгээсэй дээ...

 http://youtu.be/uWeqeQkjLto

3 comments:

soulmate said...

зайлуул...тэгсэн хэрнээ монголчуудаа шулж мөлжиж л амьдарч байгаашд.

dream said...

duug n sonsoh gesen oodoos The uploader has not made this video available in your country gedeg genee...

bluefire said...

Soulmate & Dream яасан ч гоё нэрнүүдэвдэ.
Соул: харин тийн, өөр өөр замууд л байхымдө
Dream: сори, блогспотын хуучин хувилбарыг би хэрэглээд байх шиг бна, дуу нь 1973 James Blunt