Баруун Зүүн Баруун
media- гэдэг үг биологт л лав эс ургах орчин гэдгээр илүү хэрэглэгддэг. Монголоороо ч ингэж орчуулагддаг. Хэрэгтэй эсээ ургадаг орчинд нь суулгаж өгөөд ургасан хойно нь хэрэгтэй зүйлээ нөгөө эснээсээ салгаж аваад өөртөө ашигладаг.
media- гэдэг үг Медиа гэж галиглагдаад Олон Нийтийн мэдээний болон мэдээллийн хэрэгсэл (ОНММХ) гэж бас орчуулагдвал огт өөр утгатай болох боловч дээрхтэй ижил санаа болон зорилгыг агуулж болно.
Энэ 2 дахь утгын талаар нь хэл загатнаад байгаа юмаа. Манайхан эртний бурхи улсуудын хажууд хүүхдээрээ ш дээ, эсвэл .. (энэ тусдаа сэдэв юм шиг байна)
ОНХХ (блог твиттер FaceBk ч орно) ээр хэрэгээ гүйцэлдүүлж өөртөө ургац хураан авдаг зүйлийг сургуулийн хүүхдүүд, оюутнууд гхм хүмүүст ойлгуулмаар байгаа юм. Ер нь юу нь хэрэгсэл, аль нь арга, аль нь хүн түүний бодлоос гарч ирсэн үйлдэл, аль нь хуулбарууд вэ гэх мэтээр үйл явдал, яриа илтгэл, илэрхийлэлүүдийг задлан бодож сурахыг ь харин лекцедмээр байгаа юм даа. Монголоор дүүрэн хуулбар зурагнууд. Жинхэнэ Монй Лиза-г харъя гэвэл Лувр т оч, баруун тийшээ яв...
Кунзийн сургаалаар бол хүүхэд 1+1=2 ийг логикоор бодож олж чаддаггүй, тэрэнд автоматаар цээжлүүлж хуулуулж байж заагаад (хужаа охин тэгж байна лэ) дараа нь том болж ухаан суухаараа нээрээ тийм юм байна гэж жинхэнээсээ ойлгож эхэлдэг гэнээ. Хуулаад дараа нь хөгжиж өөрөө хийх гэдэг зүйл хичнээн зүүн тийш гүнд нь суугаад ч хэвээрээ байна. Яагаад гэвэл Мона Лиза-г (мэдээж тэр таалагдвал) түүнийг анх зурсан аргаар л зурж байж хуулбар нь хүртэл хуулбар шиг болдог. Тиймээс хаана ч байдаг Мона Лиза хуулбарыг бус, түүнийг бүтээсэн аргыг эрж хайх хэрэгтэй ажээ. Тэр үед бусдын тавьж өгсөн медиа дээр амьдарч үр жимсээ тэдэнд алдах бус өөрийн хөрсийг бий болгож үрээ суулгаад жимсээ авахад л учир байдаг байхаа.
No comments:
Post a Comment