Г. Аюурзана: Гурамсан Цадиг. Сургуульд байхад уншсан номын тэмдэглэл хийж ир гэдэг байж билээ. Тэр тэмдэглэлийн дэвтрийг нь дуусгах гэж яаж үзэж тардаг байлаа даа. Тэгээд ч энэ номын тухай миний бичлэг шүү юм гэж юу ч байхав дээ гэж нэг саналаа. Гэхдээ яахав устгалгүй энд үлдээчихээс.
Энэ номыг уншлаа. Ямар ч хамаагүй монгол роман явуулаарай гэж захисан юм. Төсөөлөл, зүүдний гэх мэт сэтгэлийн далд ертөнцийн далайд зохиогчийн завин дээр суугаад өөрийнхөө сэлүүрээр сэлүүрдээд явсан даа энэ номонд. Миний дуртай, сонирхдог, мэддэг урлаг, уран зохиол дуу, гүн ухааны бүхий л төлөөлөгчдийг зохиолч гурамсан романдаа дурдан оруулсан нь зарим үед миний санааг уншчихсан ч юм шиг санагдан сэтгэл
хөдөлгөж байлаа.
Үйл явдал хөөж уншдаг хүнд бол уйтгарын далай, харин сэтгэлээ сонсож мэдрэмжээ чагнадаг хүнд бол таалагдах ном. Хийсвэр гэмээр ч юмуу нэлээд сурреалист заримдаа авантгард байж мэдэхээр. Хэдийгээр гурамсан романы гурван өөр баатрын дотоод хүний тухай болон гаднах амьдралдаа хэрхэн хандаж буйг илэрхийлэвч сурреалист зураачид үзэгч авхайд мэдрэмжийг нь өөр өөрсдийн хариулттай нь үлдээдэг шиг зохиогч энэ номыг уншигчиддаа бас л ингэж үлдээсэн шиг. Хэрэв тийм бол миний хувьд энэ гурван баатар бүгд нэг эх түүхээс эхэлсэн нэг хүний гурван хэсэг ажгуу.
Хуудас эргүүлэхийн тухайд гүйлгэж уншихад нүдэнд эвтэйхэн үсэг болон мөр зайгаар хэвлэгдсэн болохоор дор нь машиндчихмаар боловч бас л барин тавин дундуур нь бодож цэгцэлж байж уншмаар юм билээ. Ядахдаа л ажлын хажуугаар болоод ч тэрүү энэ номын тухай уншсанаа бичих гэж илүү олон өдрөөр бодож явахав дээ. Бичлэг бичих гэж дахиад уншчих шахлаа шүү. Гэхдээ заримдаа анхны мэдрэмжиндээ үнэнч үлдсэн нь дээр байдаг байхаа. Нэг жаахан тиймэрхүү нь эмэгтэй хүний үнэлэмжийг нэг их ойшоогоогүй ч юм шиг. Гэхдээ энэ бол захиолын баатруудаар дамжуулж ямар нэгэн эсвэл хэд хэдэн ойролцоо ертөнцийг үзэх үзлийг тусгасан болохоор эмэгтэйчүүдийн талаар тэгсхийхээд орхисон ч байж магад. Нэг хүний гурван тал гэдгийг батлах гэсэн мэт тэр гурван залуугийн эмэгтэйчүүдтэй хамтдаа өнгөрүүлсэн амьдрал ч хоорондоо маш төстөй. Ерөнхийдөө тэдний сэтгэлд дээдийн дээд эсвэл бусад буюу үнэ цэнэгүй шахам эмэгтэйчүүд байдгаар дүрслэгдсэн байна.
Орос, санскрит, монгол, англи үгс тохиолдох ба заримыг нь зохиогч энэ хэл дээрээ утгаа бүрэн хадгалдаг гэж үзээд орчуулах ч үгүй. Үйл явдал хот, хөдөө, Зөвлөлт/Орос, БНМАУ/Монгол, баруун Европын өнгөц хэсэг.
Цаг хугацааны хувьд ойролцоогоор цагаан морин жилийн хувьсгалын яг өмнөхөөс дараа үе мөн нэлээд сүүлийн 2005 он хүртлэх болов уу гэмээр Монгол орны ороо бусгаа байдал бидний сэтгэлд хэрхэн сүүдрээ тусгаж байсныг их тодорхой оруулсан.
Мэдээж хайр сэтгэлийн тухай бас бий. Цадигт эрэгтэйчүүдийн дотоод руу бас нэг хэсэг алхуулсан ч байж магад. (Эм хүний гэхээр яагаад эр хүний гэдэг шиг тийм баатарлаг сонсогддоггүй юм болоо ;> ойлгогдсон уу ингэхэд? ). Тэр нарийн мэдрэмжүүдийг маш тодоор дүрслэн зуржээ. За даа нь нэг л цэгцгүй болоод явчихлаа. Ер нь бичээч талын хүн биш, бичсэнийг уншигч талын хүн л дээ. тэгэвч уншигчийнхаа үүднээс ер нь юу авч харьснаа нэг харчих юмсан гэж бодоод бичиж байгаа царай минь энэ. Г. Аюурзанын шүлгүүд ер нь чимээгүйхэн авч бодоод байхнээ час час хийлгэмээр юм хэлдэг юм билээ. Өмнө нь зохиолчийн тухай сонсч байсан боловч бүтээлээс нь нэг ч хүртэж байсангүй. Ямар ч байсан орчин үеийнх гэж хэлнэ ээ. Бас стиль нь дажгүй, таалагдсан, хамгийн хөгжилтэй нь тэрээр (зохиогч өөрөө) өөртэй чинь зүгээр л ярьж байгаагаар бүх юм эхэлнэ, МАШ ЧӨЛӨӨТ харьцаатай. Иш татчихмаар мөрүүд энэ номонд зөндөөн зөндөөн...Зохиогчийн эрхгүйгээр болохгүй ба цахилгаан шууданг зохиогчид явуулж амжаагүй байгаа. Ишлэх бол заавал бичгээр зөвшөөрөл авна уу гэсэн байна. Ребята, давайте жит дружно гэдэгш дээ тээ.
Бас нэг зүйлийг мартаагүй дээрээ нэмэхэд номыг эхлэхэд л хэн нэгэн шууд санаанд орсон нь блогчин ЗҮҮДЧИН (блогспот.ком). http://zuudchin.blogspot.com/
Г. Аюурзанын номтой таарвал одоо харин шүүрч аваад нүдээ гүйлгэнгээ тархиныхаа шүүлтүүрээр юу нэвтрэхийг нь харнаа.
Г. Аюурзанын номтой таарвал одоо харин шүүрч аваад нүдээ гүйлгэнгээ тархиныхаа шүүлтүүрээр юу нэвтрэхийг нь харнаа.
.
5 comments:
мундаг бичжээ
аргагүй л савныхаа хэрээр хутгасан байна:Р
ишлэсэн тухайд... харин тиймээ
сүүлд нь номыг бүхэлд нь сөхөж уншихад хэцүү, тэгээл яг санаж баймаар, дахин дахин уншиж баймаар хэсгүүдээ тэмдэглэж үлдээсэн ухаантайн...
эх сурвалжийг нь дурдсан, бас хувийн жижиг блог болохоор гээл өөрийгөө зөвтгөж сууна даа
чиний ревью мундаг болсон байнашүү... нээрэнгээсээ :)
Хутгасан юм яалаа гэж сайн байхав дээ. Ёстой хутгаад хаячихсан л даа. Энэ ном өөрөө бас жоохон хутган үймүүлэгч.. хэ хэ. Энд сайн муудаа биш хамгийн сонирхолтой нь иймэрхүү номыг уншсан хүмүүс 1 бол дуртай 1 бол дургуй. Бас уншигчаасаа хамаараад уанз бүрийн бодол сэтгэгдэл үлдээдэг (миний дээр бичсэн шиг модэрн зургийг хүн бүр өөрөөр харж, өөр өөр зүөл боддог шиг) болохоор саналыг тань сонсох таатай байсан төдийгүй, өөрийн бичлэгээ бас хуваалцлаа. Тэрнээс биш миний рэвью сайн муудаа биш л дээ.
Zochilsond thanks
Nomiin club gej yum baidag yum. Unshdan nominhoo talaar yarilzaj, biye biyedee nom sanal bolgodog. Shal demii yum unshchaad zarzuulsan tsagandaa haramsahguin tuld bol zugeer l yumshig.
хэхэ хутгасан гэдэг нь хутгаж аваад толгойдоо хийжээ гэсэн утгаар нь шүү
ревью чинь таалагдаад сэтгэгдлээ үлдээсийн...ажил гайгүй үед блогий чинь нэвт шувт уншнаа:Р
шинэ танилтай болсондоо баяртай байна... тэр тусмаа адилхан номонд дуртай танил
Ih suuldej orj irj unshlaa. Tegeed yer ni bol ene nom chamd taalagdsanuu?
Bi Ayurzaniig sain medehguil dee, huurnel zohioliin tovchoon gedgiig ni unshlaa. Yaahav dee l blaa :(. "Buugiin domog" gedgiig ni unshih gej oroldood chadahgui l bna. Neg l tiim uitgariin sanagdaad, zugeer buriad buugiin tuhai sain tuuhiin nom avaad unshsmaar sanagdah yum. Bi ch urlag oilgodoggui damshig l daa. hehe.
Post a Comment