bluefire

Sunday, December 20, 2009

Хажууд чинь, гэвч (тэр үед)
Хүршгүй холд юм шиг (чи тэгж санасан)
Харамласан уу, хулчийсан уу
Эргэлзсэн үү, итгэлгүй байсан уу

Долоон жилийн дараа
Дахин ингэж дурсахгүйсэн (чи)
Өнгөрсөн бүхэнд харамсаагүй ээ
Өөрөөр зүгээр л нэг бодсон юм (би)

Одоо чиний нүд хоёроос дөрөв болсон
Одоо чиний сэтгэл нэгээс гурав болсон

Мэдрэмжээс чинь би аль хэдийн зугтаасаан
Мэдэх гэж харах гэж бүү зүтгэ, зүгээр л орхи.

Үүр цүүрээр сэрлээ
Үүнийг л хэлэх гэж.

(хаа нэгтэйгээс хуйларч ирээд цугларсан үгс)


**************************************

Өөрийн сэтгэлдээ шархадсан арслан
Өрөөл бусдад харин чулуун арслан

*****************************
Хүсэл зорилго хоёр харшилснаас
Хүсэл хэрэгцээ хоёр харшилбал
(цааш нь гүйцээмээргүй)


..

2 comments:

Light said...

гоё шүлэг байна.

bluefire said...

light aa bayarlalaa, shuleg bishee..