bluefire

Monday, December 28, 2009

Шинэ Оноо Зорилготой Угтъя даа буюу New Year Resolution

Оюутан байхдаа бас аспирантурт сурч байхдаа зорилгоо томоос нь жижиг хүртэл нь бичээд он, сар, долоо хоног, өдөрт (ажилтай холбоотойг нь цагаар) хувааж төлөвлөөд биелсэн дээр нь сэтгэл хангалуунаар зураасаар дарж "цааш нь харуулдаг" байж билээ. Бүр сургуульд, дунд ангид байхад ээж минь шинэ оны бэлэг болгож тэмдэглэлийн дэвтэр өгөөд хийх зүйлсээ нэгд нэгэнгүй бичээд биелүүлж бай гэдэг байсан юм. Тэр нь гэхдээ хоолны жор мор гээл 9н шидийн зүйлээр дүүрдэгсэн.
Сүүлийн 2 жил л лав албаар шинэ оныг ямар нэгэн "дарамтгүй" буюу албаар цувуулж бичээгүй ч дотроо зорилготой угтсан юм. Харин энэ жилээс бүр цувуулж бичээд блогдчихъё л доо. Зээ энэ бүхнийг 2010 ондоо хэрэгжүүлчихвэл сайхан л байна:
1. Жин хасах. Монгол явахаараа аяндаа хасагддаг жин гадагш гарахаараа бүр нэмэгдээд байдаг хэцүү. Хажууд нь бас гэрийн ойролцоо байдаг фитнэсс хаагдаж байгаа. Ер нь тэнд очихоосоо нэг тиймэрхүү санагдаад байдаг байсан юмаа. Бассейн нь ногоорч харагдаад сэжиг хүргээд байдаг байсан юм. Одоо тэгэхээр нэлээд хол газар байдаг нэг их сургуулийн харъяа юманд л явах байх даа
2.Жолоо жолоо бас дахин жолоо. Эхлээд дүрмийн шалгалтаа өгнө, тэгээд жолооных яаж хөглөх юм мэдэхгүй ээ.
3. Хэл. Ядаж байж сурсан нэг гадаад хэлээ мартахгүйн тулд нэг клубд нэгдэх санаатай. Бас бага зэрэг анти-социал байдлаа ямар нэгэн аргаар багасгахгүй бол яваандаа хүн ч биш болж магад.
4. Аялах. Оюутны ширээгээ гүйцээснээс хойш энийг бол яс хэрэгжүүлж байгаа. Жил бүр ядаж нэг шинэ газар үздэг заншилтай. Баруун болон өмнөд Европ, Хойд Америкаар явсан. Азиас бол Хөвсгөл (Mongolia хэ хэ), Бээжин бас Гималайн нэг улсад оччихсон гэж байгаа. Найз маань нэг тийш нүүж байгаа. Тэр хүссэн газраа хүссэн ажлаа хийхээр амьдралдаа их том өөрчлөлт хийж байгаа л даа. Бүх юмаар хангамжтай хөгшин Европын хүүхэн гэхэд их зоригтой шүү. Найзындаа зочлохоор тэр газар уруу нь явж магад. (Африк руу юу?? писс хийтэл хөхөрч унав, төсөөлж чадахгүй нь ээ.., тиймээ найз маань Африкт ажиллаж амьдрахаар тэсэн ядан байгаа).
Ажил мэргэжилтэй холбоотойг орхилоо, зүрх сэтгэлийн явдлыг угаасаа төлөвлөж болохгүй (уг нь . нь .. болчихвол гэхдээ мэдэхгүй ээ, санадаг л санаа гэдэг шиг үүний талаар бодож болох л юм kkk.. гэдэг байхаа).

.

5 comments:

Soronzon said...

Хүсэл бүхэн нь биелэх болтугай!

bluefire said...

баярлалаа

SUNshine said...

_Π____ ? ? ? ? ? ?? ??
/_____/ \ ? ? ? ? ? ?? ??
| 田田|門| ? ? ? ? ?
A Happy New Year ? ?

Anonymous said...

Wish you good health...
So you may enjoy each day in comfort.

Wish you the Love of friends and family...
And Peace within your heart.

Wish you the Beauty of nature...
That you may enjoy the work of God.

Wish you Wisdom to choose priorities...
For those things that really matter in life.

Wish you Happiness and Joy...
And Blessings for the New Year.

Wish you the best of everything...

Happy New Year 2010

Chandmani

bluefire said...

SUNshine, CHANDMANI хоёртоо баярлалаа.