2009 оны 7 сарын 12 нд авсан зураг
Нум хүчтэй
Сум хөнгөн
Хараа хурц
Ухаан саруул байг
*****************
Нумаан татаж
Сумаан тавьж
Байгаа онож
Зорилгодоо хүрээрэй
Үүцэнд минь байсан энэ хэдэн үгийг гаргаад ирье гэж бодлоо л доо...
Эр Хүн Та
Итгэл дааж яваарай. Ууртай ч, ядарсан ч өвдсөн ч бүх юм бүтэхгүй байсан ч бүр уугаад халсан үедээ ч, холын холд ганцаардан суухдаа ч хайртай хүндээ нэг л янзаар, тэр өгсөн хайраараа л хандаарай. Та мэдээж найз нөхөдтэй, гэвч наргиан цэнгээн дуусахад эргээд хэндээ очих вэ? Хайртай тэр хүндээ л буцаж очно. Тиймээс та түүнийгээ олсон бол бүү алдаарай, өөрийн нэгэн хэсэг хэмээн заримдаа өөрөөсөө ч илүүд тавих хэрэг гарах байх. Тэр үед та тэвчээр, ухаан, хайр гурвыг сэтгэлдээн зэрэг багтаадаг гэдгээ харуулаарай...
Ерөөл маш бат оршиг!
.
Ерөөл маш бат оршиг!
.
4 comments:
Юуны өмнө нутгийн шувуухайдаа Зул сарын баярын мэнд хүргэе.
Өсөж төрсөн нутгийнхаа зургийг харсан чинь сайхан байна шүү.
7 сарын 12-нд би стадион тойрч гороолоод хуушуур эргүүлж явсан, хоёулаа зөрөөд л давхиад байж дээ, янз нь, ккк
Баярлалаа. танд ч бас. Нутгийн шувуухай нь ч бас тэр өдөр стадионоо гороолоод хуушуураа идээд явсан даа. Харин тийм байна, зөрөөд л гороолоод байж. Даанч нэг соронзон шиг тэр хавьд татагдаад байсан юмаа хэ хэ.
Хэдэн жилийн өмнө нутгаараа нэг эргэлдээд явахдаа сургуулиараа ороод, суудаг байсан ангийнхаа халгыг татаж шагайгаад гарсан. Бас нэг давхарт байдаг бага ангийнхаа танхимыг цоожны нүхээр харж нүдээ хужирлаад авсан. Коммент бичих гэсэн биш хамаг юм нүдний өмнүүр...
Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.
Дээд доод тархиараа зэрэг тунгаагаад аль алинд нь хэрэгтэй сайхан ерөөл байна аа (гэж мэдрэв :).
Сайхан баярлаарай.
Сайнуу Чандмань,
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.
"Доод тархи" аа? Аан за за, ойлголоо хэ хэ хэ...
Ерөөл бас тэр мэдрэмж чинь таалагдсан бол би ч гэсэн баяртай байна.
Сайхан баярлаад байна даа. Та хоёр ч бас сайхан баярлаарай.
Post a Comment