Сүүлд уншсан ном
Эдийн засгийг огт сонирхолгүй уйтгартай, хэт материаллаг шүтээнийг бий болгодог гэдэг бодол маань хэдэн жилийн өмнөөс аажмаар энэ зүйлийн эерэг талыг харахад хүргэсэн билээ. Тэгээд ч чөлөөт цагаараа аль болох өөр чиглэлийн хүнтэй ярилцах, уран зургаар тархиа амраах гэх мэт зүйлд дуртай.
Анх удаагаа л огт өөр мэргэжлийн ном уншъя гэж бодсоор яваад "Сайнаас агууд хүрэх" гээд эдийн засаг, менежментийн ном уншлаа. Бест селлер болж байсан орчуулгынх. Юуны өмнө тэмдэглэхэд зарим нэг үг сонголтын алдаа, орос үгнүүдийг шууд авч хэрэглэснийг эс тооцвол агуулга санаа нь таалагдав. Бас энэ номын 260 аад хуудсыг нь 50 хувь танасан ч утга нь алдагдахааргүй шиг.
Гол санаа
Сайн компанийг агууд хүргэхийн тулд
-гол нь хаашаа биш, хэнийг хамт авч явах. Тэрхүү хамтрагч мэдлэгтэй боловсролтой байхаас гадна энгийн даруу, "цонх" ба "толинд" харагч байна. Юу гэвэл, асуудал үүсэхэд цонхоор харж бусдын бурууг хайх биш, толинд харж өөрөө ямар алдаа хийсэн байж болохоо шинжилдэг. Уруудаж буй байгууллагын удирдлага харин толинд бус цонхоор хардаг байна.
-дараа нь хариуцлагатай эрх чөлөө ба сахилга бат.
-компани биет байдлаар томрох бус зөвхөн юуг хамгийн сайн хийж чадахаа тодорхойлж бусад салбараа хаях
-технологийн дэвшлийг хэрэглэх
Эдгээр 3 нь цэгцтэй хүн, сэтгэлгээ, үйлдэл юм.
Үүний дараа Хүрдний тойрогт орно: хүчээ авах-урагшлах-үр дүн-ажилтны урамшил-хүчээ авах.
Энэ хүрд хий эргэх бол дүн шинжилгээ хийх.
Агуу компаний дараагийн үе шат нь хадгалах ба өөрчлөн хөгжүүлэх.
Энэ номд одоогоор дампуураад байгаа Уэлс фарго, Сиркуит Сити гэх мэт газрыг агуу компанийн тоонд оруулсан (1, 2 жилээр түрүүлжээ) байна. Надад ерөнхийдөө эдийн засгийг менежментээс нь эхлээд доош уруудах байдлаар унших санаа төрөв. Технологи, хүний хүсэл хоёр шавхагдашгүй учраас эдийн засаг хөгжсөөр байх нь дамжиггүй.
2 comments:
дажгүй юмаа, ялангуяа толинд харагчийн тухай нь
менежментээс эхлээд уруудах гэвэл дараагийн номны сэдэв нь?
daraagiin sedev ni gevel macro ediin zasag, micro e.z geed yavna daa ;>
Post a Comment