bluefire

Thursday, June 10, 2010

тийм байгаасай


(дурласан хүний бла бла тэмдэглэлээс хулгайлав: хан хүү ирж үнсэж сэрээхийг хүлээж залхсан ариухан гүнжийн нооргоос....)

тэр
тэнгэрийн биш энгийн
тэр
бусдыг биш өөрийгөө ялдаг
тэр
өөрийгөө мартаж намайг зүүдэлдэг
тэр
үнэрийг минь санаж алчуурыг минь хадгалдаг
тэр
зөвхөн намайг биш бүх эмэгтэйчүүдийг хүндэтгэдэг
тэр
өөрийгээ олоход гэрэл минь болж өөрөөлийг харахад нүд минь болдог
тэр
шүлэг минь болж үлдээд хүлэг минь болж нисээд хайр минь болж тэврээсэй
тэр
азтай
(учир нь)
тэрэнд би үүнийг зориулсан

(тэр
тийм байгаасай)


(мартсанаас мөрөөдөл зүүд хоёр англиар нэг үг..)

********************************************
дурласан хүний..

дурласан хүний нүднээс очтой гуниг тодорно
дурласан хүний амнаас чихэртэй бохь ханхална
дурласан хүний уруулнаас хүсэлтэй жимийлт чимчийнэ
дурласан хүний цээжнээс ганцаардсан зүрх хоригдоно
дурласан хүний гараас итгэлгүй хайлт тэмтрэгдэнэ
дурласан хүний маргааш хүлээлтээр илүүдэж учралаар цөлжинө..

********************************************************

9 comments:

Уйгаржин said...

Өө сайхан шүлэг байна шүү энийх нь яг анх танилцаад сайн тахиаггүй байхдаа бичжээ нөгөө нь цэвэр ичэмтий аан :D

bluefire said...

Uigarjaan, uneen unen, harin suuliinh ni gutrangi......

Уйгаржин said...

Шүлэгний эзэнд хурдан тэрийгээ олоорой гэж хэлээрэй.Харцэнхэр энэ тэрэлж үү(өөрийг сайн мэдэхгүй ээ)

bluefire said...

Terelj bishee...

Уйгаржин said...

тэгвэл хаана юм бэ? боломж гарвал аялал зугаалганд явах дуртай шүү дээ дараа нэг очиж үзий л даа

soulmate said...

дурласан хүний уруулнаас хүсэлтэй жимийлт чимчийнэ

аая тасархай мөрт байна шүү :р

bluefire said...

Soulmate mini,
nuur ulailgahaa boli doo. End tendees l tsuglarsan ugs biz..

Уйгаржин said...

Хаана байдаг гэсэн бэ?
Хүнтэтгэсэн "Шаналгаа" ХХК захирал
М.Уйгарчин

bluefire said...

Sain sanadaggui ee, sorry