bluefire

Friday, June 25, 2010

Блог маань нэг их олон уншигчгүй л дээ. Дээрээс нь энэ тэнд сэтгэгдэл бичээд явах нь ховор болохоор бүр ч мэдэх аргагүй. Харин цөөхөн хэдэн андуудын маань зарим нэгэн нь орчуулж эхэлсэн номны маань үргэлжлэлийг тэсэн ядан хүлээдэг сурагтай.
Ингээд одоогоор ( аль дээр орчуулаад) орхисон хэсгээс цааш үргэлжлүүлье дээ...



Гуравдугаар Бүлэг

Баруун Хойд Хязгаар

Би өглөө эрт сэрлээ. Галт тэрэгний шөнийн ээлжинд гарсан үйлчлэгч унтаж л байв. Өрвийх сахлаа тэмтэрч үзэнгээ хусахгүй байхаар шийдлээ. Цэвэрхэн зүс царайтай эмчийн дүр ийнхүү аянчин хүний төрхөнд орж буй нь энэ. Гар нүүрийн алчуур, саван аваад угаалгын өрөөнд орж гарын угаалтуурын хүйтэн усаар боломжийн хэрээр хамаг биеэ угаав. Нойрноосоо сэрж, цэвэрхэн болсон би тасалгаандаа буцан орж эмч хүний захиалсан аятай шинэхэн цай ууж, шарсан өндөгөө идэв.
  Лондонд Тропикийн Өвчин Судлалын Сургуульд хамт сурдаг байсан оуютан Бэнгтээс Хятадын таогийн сургаалтан Чуан Цүгийн Чуан Цүгийн Зам Мөр хэмээх шүлгийн түүвэрт Томас Мертоний хийсэн тайлбар бүхий номыг авч уншсанаас хойш би Азийн гүн ухааныг сонирхох болсон юм. Эдгээр шүлгүүд болон ёгтлолууд нь хожим Гарри бид хоёрын олж мэдсэн ертөнцийг өөр нүдээр харах далд утга санааг илэрхийлж байсан юм.
  Хамт явсан зорчигч маань нойрноосоо сэрээд өөрийгөө танилцуулав. Тэрээр өмгөөлөгчөөс гадна философич нэгэн байв. Тэрээр өөрийн Энэтхэг Улсын эсрэг байр сууриа тайлбарлаад дараа нь философио ярьж өглөө. Сүүлд нь миний мэдэж авснаар Энэтхэгийн хойгийн ард түмэн, эрчүүл нь бүгд төрөлхийн гүн ухаанч нар болох нь тодорхой болсон юм. Харь эрчүүд эндэхийн эмэгтэйчүүдтэй хааяа л нэг харилцах тохиолдол таарна. Тэр эрд би Чуан Цүгийн хэдэн мөрттийг уншиж өгч бид Таогийн утга учрыг ярилцав. Түүний Таог Бүтээгч Эзэнтэй дүйцүүлэн тайлбарлах нь тийм ч сонин биш байсан ч дуртай зохиолч-гүн ухаанч Мухамад Икбалийнхаа шүлгүүдийг урамтай гэгч нь унших нь надад их таалагдав. Анх Пакистаныг Энэтхэгээс салан тусгаарлах санаа Икбалаас гаралтай ажээ.  
  Надад ер нь шашнаас бусад шинэ үзэл санаанууд үргэлж сонирхолтой байдаг байсан юм. Улс төрийн хувьд социалист үзэл баримжаатай эцэг эх хоёр маань биднийг шашингүйн үзлээр өсгөж хүмүүжүүлсэн байлаа. Тиймээс бид амьдралд өөрсдийн үзэл бодлоор хандах эрх чөлөөтэй байв.


                          Үргэлжлэлийг удаахгүйг амлая ;>

4 comments:

byambaa said...

bi haaya ordiishdee ug ni hehe

bluefire said...

Мэднээ, Саруул Ухаан, баярлалаа. Эндээс бас танайхаар шагайгаад чамгүй хэдэн жил өнгөрчээ ;>

Уйгаржин said...

Зохиогчийн хүсэлтээр бүүр орчуулсан юмуу бүүр Их хөдөлмөр сэтгэл шингэн байна даа Баярлалаа

Anonymous said...

Hi. urgejleliig ni tesen yadan huleej bgaa shuu.

B.