Гарчгаа ингэж нэрлэсэн минь бас учиртай. Өнгөрдөг зун Гачуурт явж салхилах хэдэн нөхдөөсөө хоцрохгүй гэж их л яаруу сандруу Бөхийн Өргөөний зүүн талаар гүйх шахам явж байтал маникур хийдэг нэг жижигхэн газрын хаалга онгорхой байсан юм. Уг нь бүтэн сайны өглөө байсан л даа, тэгээд ямар эрт онгойдог маникур вэ гэж бодоод хаалган дээрх бичээсийг нь хальт харахад нэг ийм юм бодогдсон билээ. (Би ч маникур энэ тэрд амьдралдаа 2 удаа л орсон нь чухал өдрүүд тийм цөөхөн байдагт байж магадгүи л дээ. ;> хажуугаар нь бас ажлын шаардлагаас болж хуруу хумсаа будах хориотой), Тэр цэнхэр модон хаалган дээр Маникур гэж үгийг Мани Кур гэж таслан бичсэн байлаа. Энэ үгийг англи эхээр нь бас таслан бичвэл: Mani Cure.Mani- (ум) маани (пад мэ хум)
Cure-кур буюу орчуулбал эдгээх/эдгэх гэсэн утгатай.
Мэдээж хүн бүр өглөө босохоос орой унтах хүртэл юу хийх, хэнтэй ярих, хаашаа явахаа бодож төлөвлөдөг. Бас сэтгэлээ ч бас шинждэг биз. Өглөө бүр ажил руугаа алхахдаа хэсэгхэн хугацаанд нүдээ анин сэтгэлээ нээг их сайхан тайван амгалан болгох дуртай. Ингэж бодохдоо, хэлж бас илэрхийлээд байдаггүй ч холын холоос хүртэл халуун дулаанаар мэдрэгдээд байдаг ээжийнхээ хайрыг бодох дуртай. Бас Өндөр Жанрайсигийнхаа Мэлмийг сэтгэлдээ харж хэсэг хугацаанд маань хэлдэг. Энэ бүхэн хэдхэн секундэд болох боловч тэр өдөртөө л тайван амгалан бөгөөд идэвхтэй өнгөрч төлөвлөсөн ажил явдагаараа явж, гэнэтийн явдлуудад нэг их юм болоод байхгүй. Ерөнхийдөө л тэр өдөр нэг л дажгүй өнгөрдөг юмаа. Маань буюу мани нь эх болсон хамаг амьтны тусын тулд би бурханы хутгийг олж тэдгээрийн зовлон болон зовлонгийн шалтгааныг зогсоож, жаргал болон жаргалангийн шалтгаантай нь хагацашгүйгээр учруулах болтугай гэсэн нэг талаар ерөөл боловч нөгөө талаар зорилго байдаг ажээ.
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан- гэж хэн бэ? Өөрийн сонссон дуулснаар бас бодсоноор л бичиж байгаа шүү.
Эх болсон- энэ хоёр үгэнд хамгийн гол хоёр утгын нэг нь байх шиг, миний л бодлоор. Эхлээд яагаад эх болсон хэмээх вэ гэхээр хүн гэдэг амьтан бие сэтгэлээс тогтоно. Эхээс төрөөд, өвдөөд, хөгшрөөд сүүлд нь үхдэг. Харин сэтгэл дараагийн төрлөө тээж яваа үйлийн үр болон үхэх яг тэр агшиндаа ямар сэтгэл агуулж (харам, атаач, энэрэнгүй гэг мэт) байснаасаа хамаарч дараагийн төрлөө авдаг. Ингээд яахав материаллаг зүйлд эхлэл төгсгөл гэж байдаг. Харин сэтгэлд бариад авах барьц байхгүй, материаллаг зүйл биш. Сэтгэлийг шинжлэх ухаанчаар хандвал хэмжээд, жигнээд, өнгө үнэрийг нь тодорхойлж болохгүй. Тиймээс сэтгэлд эхлэл ба төгсгөл гэж байхгүй ба төрөл аван үргэлжилсээр байдаг. Төрөл авах бүртээ бид эхийн хэвлийд бүрэлдэж, эх үрийн холбоотой болдог. Нэгэнт сэтгэл гэж эцэс төгсгөлгүй зүйл учраас ийнхүү төрөл авах нь бас л тоо томшгүй олон бөгөөд энэ хорвоо дээр хүн бүр бие биенийхээ эх болсон төдийгүй энэ тоо нэгээр биш хязгааргүйгээр хэмжигдэнэ. Эхээс гадна дайсан нөхөр, аав ах гээд байж болох бүхий л харилцаанд ордог. Гэхдээ энэ бол гарчигтай шууд холбоогүй. Ингээд хүн бүр эх минь болсон учраас эхийн хайрыг хүн бүр бие биедээ өгч байсан, байгаа, өгөх ч болно. Эхийн хайр гэдэг агуу. Ээжийгээ бид бүгд баярлуулахсан гэж боддоггүй гэж үү.
Зургаан зүйлийн хамаг амьтан- Монголоор Сонсгоод буюу Амьдралын хүрд (англиар Wheel of Life) гэдэг нэгэн зураглал байдаг. Үүнд төрөл авч буй амьтад зургаан зүйлийн амьдрах орчинд хийсэн, бодсон, хэлсэн үйлээсээ хамаараад эргэн эргэн төрөх агаад нэгэнд нь орших үйлийн үр нь дууссан бол дараагийн үйлийн үр боловсрох мэтээр эцэс төгсгүй МЭТ үргэлжилдэг. Энэ зургаан зүйлд тэнгэр асар, хүн, амьтан, бирд, тамын төрлүүд орно. Амьдралын хүрдний дүрслэл дээр хамгийн голд нь гахай, тахиа, могой гурвыг зурсан байгаа. Энэ бол бас л дараагийн асуудал.
Үнэхээр энэ зургаан зүйлийн амьтад байдаг уу гэвэл ямар ч байсан хүн ба амьтны төрлүү дбайдаг. Гэхдээ хүний амьдралыг хараад байхад энэ дэлхий дээр эдгээр төрлүүд бүгд хамтдаа байгаа ч юм шиг. Баян, ядуугаас авахуулаад амьдрал нь там шиг бас амьтных шиг нь ч харагдах юм. "Там там л гэнэ тамтаггүй явбал там чинь тэр" гэж Говийн Их Ноён Хутагт Данзанравжаа маань бас айлдчихжээ. Тэгэхээр сэтгэл гэдэг энэ зургаан төрлөөр хэсүүчлэн тэнүүчлэн эргэлдэж байдаг юм байж.
Тусын тулд- Яагаад зургаан зүйлийн хамаг амьтны тусыг бодох хэрэгтэй вэ? Эргэж төрсөөр хүн бүр, сэтгэл бүр, амьтан (амь-тай) бүхэн бидний эх байж, цаглашгүй их хайраа (аавын хайр ч бас их шүү) харамгүй өгч байжээ. Тэгэхээр мэдээж тэднийг бид зовоохыг хүсэхгүй. Энэ насныхаа эхийг санахад л хангалттай биз ээ. Гэвч энэ насныхаа эхийн ачийг хариулж чадахгүй бид чинь цаана нь байгаа өчнөөн тоо томшгүй олон ээжүүдээ яах вэ? Бүр өөрийгөө яаая гэж байж юун хамаг амьтан энээ тэрээ вээ? Тэгэхээр өөрөө эхлээд чадалтай, чадвартай болчихоод дараа нь бусдыгаа татъя л даа.
Бурханы Хутгийг олох- Бурханы Хутаг буюу Гэгээрэл гэдгийг хувьдаа зүгээр л төгс бие хүн болох гэж ойлгож явдаг. Нөгөө яагаав хүүхэд бүрийн мөрөөддөг Супеpмэн/Супеp хатагтай. Томчууд ч бас сайн хүн байх, хүн сайтай байх гээд л ярьдаг шүү дээ. Ер нь амьдрал дээр бидний хүч мөхөсдөх үе мэр сэр гарахад Бурханы тухай бодол орж ирдэггүй гэж үү? Тэр бурхан бол бүхнийг чадагч хүн гээд л ойлгочихоё л доо. Тэгээд ч ингэж төгс болж чадсан хүн нь Бурхан Багш өөрөө буюу Гаутама Шагжамуни. Тоо томшгүй Бурхадууд буюу өөрийгөө ялж чадагчид байдаг юм гэнэ лээ. Ялж төгс нөгчсөн гэдэг нэр нь хүртэл сэтгэлийнхээ гахай, тахиа, могойгоо дарж чадсан бөгөөд ингэж чадвал арга зам нь энэ байна, болдог юм байна гэдгийг өөрсдөө туршилтын туулай болоод батлаад харуулчихжээ.
Гахай, тахиа, могой болон бусдын талаар- Уг нь бол яаг энэ чинь л учиртай гурван толгой байгаа юм л даа. Амьдралын хүрдний хамгийн голд мунхагийг билэгдсэн Гахай, түүний амнаас гарах шунахуй буюу Могой, түүний амнаас гарах тахиагаар билэгдсэн уур. Тахиа нь эргээд гахайн сүүлнээс зуужээ. Энд дүрслэгдэх мунхаг гэгч нь оюун ухааны хомсдолтой гэсэн үг биш агаад ерөөс бидний үнэн мөн гэж баримталдаг зүйлс мөн чанараасаа өөрөө өөрөөсөө бүтээгүй хэмээх хоосон чанарыг илт үзээгүй, энэ түвшинд хүрээгүй эгэл оюуныг хэлж байгаа.
Миний бие шашин гэх үгийг хэрэглэх дургүй агаад, учир шалтгааныг ололгүйгээр хүн гэдэг сэтгэлээрээ, хэн нэгний үгэнд автан дагалдан баясах гэдэг дэмий хэрэг гэж үздэг юмаа. Учир шалтгааныг тунгаана гэдэг сонсоод, ойлгоод, эргэцүүлж бодоод, амьдралынхаа туршлага дээр батлахыг хэлэх байх. Тиймээс Буддын шашин гэхээс илүүгээр Буддын Сургааль, Бурхан гэхээс балартсан зам харгүйг олж гарсан Будда гэдэг нэрээр нь явсу.
Ингээд харахад буруу үзэл буюу мунхагаас улбаалж буруу зүйлд шунан татагдана. Тэр зүйлээ үл гүйцэлдүүлэх аваас бухимдан уурлаж өөрийгөө болон бусдыг зовооно. Бусдыг зовоосон үйлийн үрээр өөрөө дахин зовно. Ингээд л нөгөө хүрдэн дээ дахин дахин эргэлдээд л... (яагаад ч юм бэ, миний нүдэнд угаалгын машин харагдаад байдаг юм хэ хэ). Мунхагийн ерөндөг болсон Билгийн мэлмийг нээгч нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл. Бусдыг гэх сэтгэл байваас уураа зогсоож чадна, уурыг зогсоож чадсан тэр хүч минийх гэх хувиа бодох сэтгэлийг зогсоож чадна. Билиг билгүүн, энэрэх сэтгэл хоёроор (84 000 н хорт сэтгэлийн эх үүсвэр болсон) мунхагыг дарснаар Амьдралын Хүрд хэмээгч эцэс төгсгөлгүй МЭТ цагирагийг тас татан гарч, ГЭГЭЭРЭЛ буюу мөнхийн АМАР АМГАЛАНГ олдог.
Хүрдний гадна- Уг хүрд бүхэлдээ Ям буюу Үхлийн эзний ам болон сарвуунд тас зуугдсан байдалтай байна. Энэ нь зургаан төрлийн алинд ч төрсөн үхлийн гараас мултрахгүй гэсэн утгатай. Тэнгэр диваажингийн жаргалд умбалаа ч, тамын тогоонд чанагдлаа ч. Нөгөө талаар үйлийн үр барагдаж дуусдаг гэсэн давхар санааг ч илэрхийлж байгаа байх. Сонсгоодыг аль ч орон хийдийн хаалган дээр байрлуулах уламжлалтай ба үүнийг мэдсэний дараа Улаанбаатарын хэдэн хийдээр ороод харахад нээрээ л байж байсан шүү хэ хэ. Ям нь бидний хийсэн үйлийг дэнслээд байдаг хэн нэгэн биш агаад үйлийн үрийн хуулиараа бидний хаашаа шидэгдэх нь зохицуулагдна. Түүнээс гадна бидний хувь заяаг шийдэгч хэн нэгэн дээрээс хараад тушаал буулгаад байдаггүй ба муу үйлийн үрээ арилган, сайныг үйлдэж сайн сайханд хүрэх бүрэн боломж нь бидэнд бий. Харин асран нигүүлсэх сэтгэлээрээ биднээс дөнгүүр нэгэн байх агаад тэднийг Бодьсадва нар гээд байгаа. Тэд энэхүү сэтгэлийнхээ хүчээр ердийн бус зарим зүйлсийг хийж чаддаг агаад үүнийг орчин үеийн шинжлэх ухаан судлаад судлаад тодорхойлж чадахгүй байгаа бөлгөө.
Ямын толгойн баруун дээд хэсэгт долоовор хуруугаараа зүүн тийш заасан Будда зогсох ба Түүний энэ заасан чигт Нирвааны хутгийг билгэдсэн арван тавны дугариг сар байна. Нирваан буюу Nirvana нь мунхаг сэтгэлээ хоосон чанарыг илт үзэх билгүүн ухаанаар (wisdom, shunyata) дарсан, зовлон болон зовлонгийн шалтгаанаа бүрэн арилгасан, Амьдралын хүрдэнд үйлийн үрийн эрхээр цаашид төрөхгүй болсон ариуссан сэтгэл билээ. Нирвааны хутаг нь зөвхөн тэр хувь хүний сэтгэлийн оршихуй агаад ГЭГЭЭРЭЛ буюу Буpханы Хутаг биш юмаа. Нирвааны оршихуйд зөвхөн өөрийн сэтгэл дэх мунхагийг арилгаад, үйлийн үрээр төрөл авахаа эцэслэн зогсоосон байдаг.
Буддын Сургаалын Бага Хөлгөнийхөн эхлээд Нирваанд хүрэхийг чухалчлан баримтлах агаад Будда өөрөө ч тодорхой хэдэн газруудад шавь нарынхаа оюуны саванд нь тааруулж Бага Хөлгөний Сургаалиудаа айлджээ. харин овоо хэдэн "сэргэлэн цовоочуудад" Их Хөлгөнийхөө номыг айлдсан нь учир шалтгааны барилдлагаар манай Монгол Улсад маань дэлгэрч ухаант мэргэд маань ямар ч байсан ор мөргүй болгочихолгүй (гярхай анчин л олж харах хэцүү мөр дөө) бидэнд бөхөж буй сүүмийсэн гэрэл мэт зүйлийг үлдээж дээ). Одоогоор Их Хөлгөний уламжлалт цорын ганц эрх чөлөөт, ардчилсан улс нь Монгол болоод байна.
Билиг билгүүн (wisdom or shunyata) хийгээд их энэрэхүйг (бодь сэтгэл буюу bodhicita) эн тэнцүү авч яван, сэтгэл оюунаа дадуулснаар Их Хөлгөнд сууж, шавар шавхай мэт зовлонгийн шалтгаанаар дүүрсэн сэтгэлээсээ их энэрэхүйн хүчээр билиг оюуны лянхуа цэцгийг бадамлуулан ГЭГЭЭРЭЛД хүрнэ. Их хөлгөний сэргэлэн толгойтнууд Бусдын Тусын Тулд шууд ГЭГЭЭРЭЛД хүрнэ гэж анхлан зоригдсоноороо ялгаатай агаад үүгээрээ ч сэтгэл нь бас их эрчтэй байдаг ажгуу. Товчилбол Их Хөлгөн нь ГЭГЭЭРЭЛД хүрэх short cut буюу машинаар бол Бэнз эсвэл BMW, мориор бол Хөхөө Намжилийн Нисдэг Морь.
Үйлийн Үрийн зах зухаас- Үйлийн үр буюу карма, бас англиар law of cause and effect, орчуулбал шалтгаан болон үр дагаврын хууль. Миний бодлоор карма нь Буддизмын хамгийн шинжлэх ухаанч логик гаргалгаа бөгөөд хувь хүний шүтлэг болон сүсгээс нэг их хамаараад байхгүй. Чинжүүний үр суулгачихаад сарнай хүлээж суухын хэрэггүй. Монголд дээр үед нэг лам надад ингэж хэлсэн юм: "Үйлийн үр гэдэг зүйлийг ойлгочихсон байхад Гандан явж ном уншуулаад байхын шаардлагагүй ээ". Сайныг үйлдвэл эерэг сэтгэгдэл өөрт үлдэж, энэ нь сайн сайхны хөрс болон үлдэнэ. Сайн үйлийн үрийг (шалтгаан) тухайн сэтгэл л тээж явах агаад сүүлд нөхцөл бүрдмэгц үр (үр дүн) боловсорно. Хүний өмнөөс буян үйлдэж болохгүй бас бусдын буруу үйлийн үр тан дээр ирж боловсрохгүй. Тийм учраас л Будда бидний хажууд бууж ирсэн ч биднийг угааж арчаад гэгээрэлд хүргэж чадахгүй. Будда харин бидэнд өөрийн туршлагаас хуваалцаж, асуусан асуултанд хариулж, зааж сургаж чадна. Үйлийн үрийг дөрөв хуваана. Карма гэдэг санскрит үг үйл гэсэн утгатай.
1. Тухайн үйлийг үйлдэе гэсэн сэдэл: Тэр хүнийг баярлуулъя
2. Үйлийн оногдохуун: тэр хүн
3. Үйл: ямар нэгэн байдлаар баярлуулах
4. Уг үйлийг үйлдлээ гэсэн нотлох сэтгэл: тэр хүн чинь баярлаж байгааг чи өөрөө мэдэх
Энэ 4 ийн аль нэг нь байхгүй бол ямарваа нэг үйлийн үр боловсрохгүй. (Үүнийг буддизм ямар нарийн болохыг, сэтгэлийг судлахын тулд хичнээн нарийн системчлэгдсэн болохыг л жишээ болгон авлаа.)
Бас нэг зүйл нэмэхгүй бол- Сэтгэл Амьдралын Хүрдэнд нэг төрлөөс нөгөө төрөлд шилжихдээ Завсрын төрөл (бардо) гээчийг дамжих ба хамгийн дээд тал нь 49 хоног энэхүү төрөлд орших авай. Чухам хэд хонох, юуг туулах, аль төрөлдөө очих эсэх нь тухайн сэтгэлийн (хүний) эерэг болон сөрөг бодлуудаас, хураасан сайн үйлийн үрээс хамаардаг юм байна. Цаашилбал үхэх үйл явц маш нарийн эрэмбэ дараатай агаад, хийн судлууд гэх мэт бүр ч төвөгтэй болж ирнэ. Энэ нь эрдмийг нь үзсэн хүнд бол хүний төрлөө ашиглан мэдлэг ба бясалгалын хүчээр, бас мэдээж Бурхны Хутгийг олох шалтгаанаа бүрдүүлсэн тохиолдолд хамаг амьтны тусын тулд шууд ГЭГЭЭРЭЛД хүрэх энэ насны хэргээ гаргах сайхан боломж болдог байна. Товчхондоо ингээд дуусгая даа.
Ингээд цаашлаад байвал зөндөө л юм гарч ирэх гээд байна. Эцэст нь дүгнэхэд миний маникур бол сэтгэл доторх амьдралын хүрдээ зөв тийш нь залуурдаж, мэдсэн дуулсанаа хэцүү цагт хэргийг нь гаргаж, сайхан (цаг) гэж саймшралгүй, муу гэж үглэж дуулахгүй, эгэл жирийн бүхнээс энгийн тэр нэгэн сэтгэл хангалуун байдлыг мэдэрч чадах л юм даа.
Mani Cures! Ум Ма Ни Пад Мэ Хум
Мэдлэг, мэдээлэлд дусал болгон Хамаг амьтны тусын тулд зориулав. Blue fire.

6 comments:
Сайхан гаргалгаа байна
Сүүлд хийсэн дүгнэлттэй чинь санал их нийллээ :)
SUNshine даа: Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа. Амралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлж байгаа биз дээ. Хумсаа будаж болохгүй болохоор хумс өнгөлөгчтэй болсон ;>
Ум мани бад ми хум гэдэг байснаа болилоо. Мани куре гэж уншиж байя даа
Санскритаар бичигдсэн болно. Амарсайхан зохиолч өчүүхэн овоохойд минь тавтай морил.
Бурхад буюу гэгээрэгсэдийн эх хэл нь санскрит хэл агаад энэ хэлээр ярьж, дуугаа дуулж, номоо туурьвидаг гэнэм. Мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй нь ямар ч байсан энэ олон хэлүүдийн эх үүсвэр нь санскрит хэл гэнэ лээ. Тэгээд ч тэд энэ хэлээ бас адисласан ба (хүн өөрөө ч өөрийн нэрийг адислан, бусад хүн сонсох болгонд тэр хүмүүст сайх сайхныг авчрах заншил байдаг) тул санксритаараа бас дэлгэрсэн байна. Гэвч утгыг нь юун түрүүнд бодсон учраас мөхөс миний бие үзэг цаас нийлүүлэн хуруу хөдөлгөсөн болно. Таны сэтгэлд аль зохистой түүгээрээ л уншдаа. Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.
Blue fire
"Үйлийн үр гэдэг зүйлийг ойлгочихсон байхад Гандан явж ном уншуулаад байхын шаардлагагүй ээ". энэ үнэн шүү.зургаан зүйл дор дорын зовлонтой.тэнгэр,асур нь бидэнд нээгдээгүй орон юм даа.тэнгэр нүгүд үхэн егүүтэхээ урьдаас харж зовдог гэсэн.
sainuu Gerelee,
hunii amidraliig ajilgaval tenger asuri nar shig amidarch bui hun ch baina. Gevch setgel hanah ni ugui. Ted uhlee uridchilan medeed uh zovdog genelee, uchir ni hamag buyanaa shataaj baraad ochih gazar tamaa shuud hardag gene.
Post a Comment