bluefire

Thursday, November 12, 2009

"Үргэлжийн Mөнхөд"

Америкийн Жааз радиогоор тэнэж яваад олж авсан Япон бүсгүй-Кэйкө Мацуй.

намуухан атлаа нээх өөдрөг ч юм шиг

Сүүлийн сар орчим сонсож байгаа юм түүнийг. Төгөлдөр хуурын аязанд ороод, хөгширч, намба суух гээд байна уу яах гээд байна, хэ хэ. Уул нь улаан рок хүн чинь.... (заримдаа уярч муярхаас жаахан төвөгшөөгөөд байдгиймаа). Үүнийг хэдэн зуу давтаж сонсч байнаа. Өөрөө давтаж байхаар товчлуур энээ тэрээ байдаггүйм байхдаа..



Явж, бэлгэнд ирсэн номоо уншлаа. Уншчихаад ирж хуваалцнаа ;>

6 comments:

Soronzon said...

Нутгийн шувуухай минь амьдрал сайн уу?
Хоёр зүйл асууя аа.
1.Блогийн тэргүүн дээрх энэ/адуун сүрэгтэй/ зургийг яаж дүүргэж оруулдаг юм бэ? Би өөрийг чинь дууриагаад зураг оруултал дөнгөж тал ороод байх юм. Минийхийг ороод хар даа.
2.Нөгөө слайд хийх заавраар тань туршаад үзсээн. Хамгийн сүүлд хадгалах команд хүртэл зөв яваад л цаашаа гацсан билээ. Юу руу нь орохоо мэдэхгүй төөрөлдөж орхисон./Ингээд миний мэддэг орос хэл дууслаа шүү...гэдэг л болсон/
Хэрвээ өөрт чинь зав чөлөө гарвал тусламж үзүүлж болох уу?

mind said...
This comment has been removed by a blog administrator.
bluefire said...

1. Урт хэвтээ байдалтай зураг сонговол таарах байх
2. Үгүй бол энэ зургаа уртааш нь сунгаж өргөнөөс нь танах гэхээр зyргийг харьцаа алдагдах гээд байж магадгүй. Уг нь Фотошоп дээр харьцааг алдагдуулахгүйгээр янзалж болох байхаа. Ямар ч байсан зурgийн эх нь хэвтээ буюу Блог ийн толгойд байхаар ойролцоо хэмжээ/харьцаатай зураг сонгсосон юмаа. ямарч байсан энэ байгаа зургаа ойролцоогоор 200 пиксэл ийн өндөр, 650 н пиксэл ийн урттай болгоод авбал таарч байна. Зургийн хэмжээг өөрчлөх гэдэг командаар. Ингээд зургийн харьцаа чинь алдагдсан эсэхээ шалгаарай. Дээрх хэмжээгээр ДҮҮРГЭЖ байна. Ingeed uzdee yu ch gesen.

Soronzon said...

Нутгийн шувуухайдаа их баярлалаа.
Заасан ёсоор чинь янзлаад орууллаа.
Төвөг удсан бол өршөөгөөрэй.
Одоо слайд хийх гэж оролдоно оо.
Надад ховор сонин зураг их бий. Уг нь тэрийгээ слайд болгоод блог дээрээ тавьж амьтан хүнд үзүүлэх санаатай юмаа.

bluefire said...

Нутгийн СОРОНЗОНДОО,
Төвөг удсан зуүл огт байхгүй ээ. Харин ч хэрэг болсон бол их баяртай байна. Сайхан ховор нандин зургийн цомог үзэх гээд байн байн танайхаар эргээлдээд байгаа шүү.

bluefire said...

"Neree" avchihsan chini "gachin" haragdaad.