bluefire

Friday, November 27, 2009

Зүүд

Бодит амьдралд юу ч сонин биш байхад ядаж зүүдэнд сайхан ч муухай ч зүйл тохойлдох ажээ. Талархлын баярын дараагийн шөнө зүүдэлсэн зүүд энэ болой. Тэр над руу баярласан сэтгэлээ хуваалцахаар мэсэж бичиж харагдана. Энгийн сайхан үгсийн араас надтай тэр баяртай байгаагаа хуваалцах гэсэн юм гэлээ. Тэгээд сэнд хийсэн боловч тэр гар утас нь сэнд хийсэн ч дараа нь кансэл хийгээд мэсэж илгээгдэж байх зуур зогсоож болдог юм байна. Тэгээд тэр мэсэжээ явуулалгүй зогсоосондоо сэтгэл хангалуун үлдэв. Гэтэл би энэ бүхнийг ажиглан харж байсан юмаа. Тэр мэсэж надад ирээгүйд харамсавч бичигдэж байсанд нь баярласан, бас миний утсанд тэр мэсэж бүүтнээрээ орж ирээгүйд ч баярласан. Тэр миний ингэж баярласныг харин мэдээгүй байхаа...

..

Баяр гуниг хоёрыг тэнцүүлээд сэрлээ.

.






No comments: