bluefire

Wednesday, November 11, 2009

Очир Ширээ

Очир
Бидний мэдрэхүйд өртөх бүх материаллаг зүйлс нь өөрийн гэсэн шинж чанарыг агуулах хамгийн жижиг хэсгүүд болох 117 н элемэнтээс бүрдэнэ. Элемэнт цааш задрах авч эдгээр жижиг хэсгүүд өөр өөрийн гэсэн онцлог шинжүүдийг агуулж чадахгүй. Амьд биет бүхэн органик нэгдлээс тогтоно. Органик нэгдлүүдийг дээрх 117 оос хэдхэн нь бүрдүүлэх ба эдгээрийн нэг нь Нүүрстөрөгч (С). Байгал дээр Нүүрстөрөгч цэврээр бас дангаараа бал чулуу (грэкээр графити буюу бичих, зурах гэсэн утгатай) ба алмааз гэж нэрлэх очир эрдэнэ (диамант, грэкээр адамас буюу эвдэршгүй гэсэн утгатай) байдлаар оршино. Гагц нэгэн төрлийн элемэнт байж ийн огт хоёр өөр шинж чанартай байдаг нь нүүрстөрөгчийн атомууд хоорондоо хэрхэн холбогдож, ямар бүтэц бүхий молекул үүсгэсэнтэй холбоотой.
Хамгийн үнэтэй эрдэнэсийн чулуу болох очир (алмааз) хамгийн хатуу, нягт чулуу ба хөрст дэлхийн гадаргаас 150-200 н километрийн гүнд, өндөр даралт температурт 1-3.3 н миллиард жилийн туршид бий болжээ.
Өдгөө шинэ технологийн ачаар Европ болон АНУ-ын хэд хэдэн компаниуд дотны төрөл төрөгсөдийнх нь хүсэлтээр хүний чандараас очир гарган авч өгөх үйлчилгээ үзүүлээд нэлээд хэдэн жил боллоо. Учир нь хүний бие мөн л органик нэгдлээс тогтох ба чандраас нь нөгөө нүүрстөрөгчийг гарган авч болдог гэсэн үг. Ингээд тэр нэгэн хүн бусдын сэтгэлд бас алибомонд дурсамж болоод үлдэхээс гадна хэн нэгний хуруунд ч юмуу эрдэнэ болж гялалзаад удам дамжаад үлдэж болох нь. Очир эрдэнэ хамгийн бат бөх чулуу.

Ширээ
Гадаа хүйтэн, Төв Номын Санд ч хүйтэн, захиалсан номоо хүлээгээд хэн нэгэнтэй модон ширээний ард, модон сандал дээр суугаад ярьж байв. Яг арван жилийн өмнө болсон яриа л даа: "Энэ ширээг хардаа, тавцан ба дөрвөн хөл. Тавцангүй хөлнүүдийг ширээ гэхгүй, бас хөлгүй бол ширээ ширээ байж чадахгүй. Гэвч ширээ гэх зүйл ширээний хөлнүүдэд ч байхгүй, тавцанд нь ч байхгүй." Ширээг огтолж хуваагаад ч ширээ гэх биет зүйлийг олохгүй. Модоор хийсэн учир тэр мод нь эслэг хэмээх бодисоос, тэр бодис нь атом, молекулаас... ширээний молекул гэж байхгүй. Ширээ өөрөө өөрөөсөө бүтээгүй буюу өөрөөсөө бүтэх тэр чанараас ангид хоосон оршино. Харин оюун ухааны нэрийтгэлээр дамжин юмс үзэгдэл оршино. Нэр авахын тулд эргээд ширээний тавцан энээ тэрээ нүдэнд харагдаж гарт баригдаж байх ёстой.

Мөн чанартаа
Хоосон чанарыг очироор билгэддэг бөгөөд очирыг санскритээр важра, түвдээр доржэ, монголчлогсдон санскритаар базар гэдэг байна. Нэг талаас очир нь юунд ч эвдэршгүй, хагарашгүй хамгийн хатуу эрдэнэ. Очирыг юугаар ч огтолж чадахгүй. Нөгөө талаас энэ нь ширээ төдийгүй амьдралын бүхий л юмс, үйл явдлуудын (ялангуяа асуудлын) хамгийн эцсийн мөн чанар. Үүнийг ойлгож зовлонтойд ч жаргалтайд ч хэргийг нь гаргаж чадвал энэ нь билиг билгүүн. Бүхнийг (хоосон чанарын) очроор огтолж болно. Очир эрдэнээ олоод, түүгээрээ огтлоод 1 үзээрэй (нөгөө жигүүрээ мартаваа; яагав, энэрэх хайрлах сэтгэл ).

Энд тэндээс сонсч дуулж, хуулж хуулбарлаж, толгойгоо эргүүлж, тархиа гашилгаж, өөрийгөө сорив. Огт ойлгогдохгүй ч юм бичээд, холион бантан хутгачихсан ч байж магад хэ хэ. Ер нь сайн хутгачихаж дээ ;>

http://www.youtube.com/watch?v=6GAHFrLAxzM

Энэ бичлэгт яг тохирох дуу бол Metallica-ийн Хоосны Хаан King Nothing

http://www.youtube.com/watch?v=gq9iCBUxeJE

Wish I may
Wish I might
Have this I wish tonight
Are you satisfied?
Dig for gold
Dig for fame
You dig to make your name
Are you pacified?

All the wants you waste
All the things you've chased

Then it all crashes down
And you break your crown
And you point your finger
But there's no one around

Just want one thing
Just to play the king
But the castle's crumbling
And you're left with just name

Where's your crown, King Nothing?
Where's your crown?

Hot and cold
Bought and Sold
A heart as hard as gold
Yeah! Are you satisfied?

Wish I might
Wish I may
You wish your life away
Are you pacified?

All the wants you've waste
All the things you've chased

Then it all crashes down
And you break your crown
And you point your finger
But there's no one around

Just want one thing
Just to play the king
But the castle's crumbled
And you're left with just a thing

Where's your crown, King Nothing?
Oh, where's your crown?

Huh!

(Spoken)
I wish I may
I wish I might
Have this wish I wish tonight
I want that star
I want it now
I want it all and I don't care how

Careful what you wish
Careful what you say
Careful what you wish
You may regret it
Careful what you wish
You just might get it

Then it all crashes down
And you break your crown
And you point your finger
But there's no one around

Just want one thing
Just to play the king
But the castle's crumbled
And you're left with just a name

Where's your crown, King Nothing?
Nothing

No you're just nothing
Where's your crown, King Nothing?
No you're just nothing
absolutely nothing

Off to never never land

No comments: