Улс Тунхагласны өдөр зориудаар, хадгалж байгаад гаргаж ирэвээ.
Холын холоос хүний хүү би
Хосгүй сайхан нутгаа санаад
Унтах нойрондоо нутгаа зүүдлээд
Уянгат дуундаа ингэж дуулжээ
Хан Хэнтий, Хангайн Нуруу, Алтайн Уулсаа дуулна
Хөвсгөл Нуур, Сэлэнгэ Мөрөн, Туул Голоо дурсна
Үзэмжийн сайхан Монгол орноо
Үеийн үед санан дуурсна
Таван хошуу мал cүрэг
Тал дундаа дүүрэн бэлчинэ
Түүний хойноос малчин бүсгүй
Шилбүүр бариад гүйнэ ээ
Хан Хэнтий, Хангайн Нуруу, Алтайн Уулсаа дуулна
Хөвсгөл Нуур Сэлэнгэ мөрөн, Туул Голоо дурсна
Үлэмжийн сайхан Монгол орноо
Үеийн үед санан дуулна.
Багадаа пионерийн зусланд сурсан дуу л даа.
Нэг удаа хэдэн герман найз нартайгаа нутагтаа аялсан юмаа. Зам асуухаар түр зогсоход нутгийн айлын гадаа, аруулаа хатааж тависан ширээний хөлд Цагаан Уул цэцэг ургаж байсныг дотнын анд маань харчихаад өөртөө аваад харьчих санаатайг нь би мэдсэн юм. Аргагүй шүү дээ, тэнд нь энэ цэцэг устаад, Австри л гэхэд уулын оройгоороо ганц хоёр байдгаа билэг тэмдэг болгоод залчихсан. Хичнээн сайн найзууд ч гэсэн тэр цэцгийг би харийн андаасаа харамлан тасдуулаагүй билээ. Найз минь ч намайг ойлгосоон.
2 comments:
Улс тунхагласны баярын мэнд
Баярлалаа, танд ч бас ;> ер нь өвөг дээдэстээ ч бас баярлалаа. Багахан шиг сэндийчих юмсан даа энэ нутгийг.
Post a Comment