bluefire

Friday, October 02, 2009

Adrian Feldmann: A Leaf in the Wind- Салхинд Туугдах Навч: Нэгэн Амьдралын Аян

Оршил
Би бээр хэзээд ажиглагч, бодлогошрогч бас мөрөөмтгий нэгэн байлаа.  Бүр бага байхаасаа л дэлхий ертөнцийн үзэгдэл юмсыг ялган салган бодож, өсөхийн тцагт бидний амьдарлых ээдрээт нугачааны цаана амьд амиьтад бүгд зовлонг үл хүсч зөвхөн жаргалыг хүсэх ганхан зүйлээр нэгддэг болох нь надад аажмаар тодорхой болсон юм. Тэгэвч бид өөрсдийн аз жаргалдаа ташууран, өчүүхэн хувиа бодсон тэнэглэлээрээ өөрсдийн гачлан зовлонгоо улам л нэмсээр байдаг аж. Жаргалтай  сайхан загт өрсөлдөөн нь бидэнд баяр хөөр авчирдаг бол байдал нэлээд хухацтай болж ирэхэд нөгөөх тоглоом дуусч нулимс болон хувирдаг.  Тоглож байгаа жаалхан хүүхдүүдийг хараарай л даа, минийх гэх сэтгэл илт давамгай болоход тэр ид шидээр дүүрэн баярл баялстай мөч хэрхэн дорхноо алга болж маргаан мэтгэлцээн болон хувирдаг. Насанд хүрэгсэд бид тэднээс нэг их ялгагдаад байдаггүй: бид зүгээр л том жаалууд юм. Бидний тоглоом ээдрээтэй авч хувиа бодох үзэл маань тэр жаалуудийнхаас багдаад байдаггүй билээ. 
Биеээр эдлэх зовлонгоос эхлээд хэлээр үйлдэх, сэтгэл зүйн дарамтаар бусдыг хучирхийлэх нь миний хувьд хэзээд байж болшгүй зүйл байдаг байсан боловч миний сэтгэлд энэ бүгд байсаар байсан юм. Би эд бүгдийг хүсээгүй боловч үүнээс салахын тулд юу хийхээ мэддэггүй байлаа.  Бусдын л адил уур, дургүйцэл, үзэн ядалтаа илэрхийлэх нь зарим үед илүү хялбар санагддаг байсан.  Гэвч тэр уур, үзэн ядалтийн ул мөрөөс сэтгэлд таагүй мэдрэмжүүд төрж аж жаргалыг маань хордуулахын сацуу сэтгэлийн зовлонг маань ч нимгэлж чаддаггүй байлаа. Нөгөө талаас энэрэхүйн сэтгэлээр бусадтай харьцдаг хүмүүс аж жаргалтай бөгөөд амьдралдаа саад тотгориг төбөггүй даван туулж байдгийг би ажиглаж мэдсэн билээ.  Энэ нь тийм ч суут ажиглалт биш боловч “Хэрвээ аз жаргал бусдыг гэх сэтгэлээс, зовлон нь хувиа хичээх сэтгэлээс гардаг гэж үзвэл аз жаргал яагаад үзэгдэх төдий мэт өнгөрч, яагад бид гуниж гутарсаар хоцордог юм бэ?” гэсэн асуулт гарна. Өөрөөр хэлбэл "Яагаад бид бусдыг хайрлаж, аминч үзлээ таягдан хаяж чаддаггүй вэ?".
Энэхүү ном нь дээрх асуулын хариуг хэрхэн хайж олсоныг минь өгүүлнэ.

                                               үргэлжлэл бий...

(oilgogdoogui buyu zasmaar opchuulga baival setgegdlee uldeene uu, durtaiya huleej avna shuu)

No comments: