Нэгэн номын хэсгээс энд тавьлаа. Үүнийг би өөртөө байнга сануулж явдаг агаад сүүлийн үед дахин сануулах хэрэгтэй болсон шиг :)
"Бид бүгд амьдралынхаа туршид ганцаардлыг тодорхой хэмжээгээр амсдаг. Энэ өөрсдийн тусгаарлагдмал байдалдаа чамайг үл тоомсорлох бусдыг болон нийгмийг ерөнхийд нь буруутгадаг. Ганцаардахад гадаад нөхцлүүд байдаг нь үнэн боловч ганцаардах зовлонгийн гол шалтгаан нь хэн нэгэнтэй л хамт байхгүй бол болохгүй гэсэн буруу бодол юм. Бид тэр нэгэн хүнийг онцгойлон хүсч байдаг. Бид сэтгэлдээ өөрийг чинь ойлгох, чамд тохирсон тэр хэн нэгний төгс дүр төрхийг ургуулан бий болгодог. Тогтоосон тэр хэм хэмжээнд чинь хүрч чадахаар хэнийг ч олохгүй болмогц чи өөрөө өөртөө дутуу дулимаг мэт санагдан, бусдад зовлон шаналалаа нээхээс айж, өөртөө үл итгэх ертөнцөд ухран ордог. Энэ чиний юу хүсч байгааг мэдэх гэсэн бололцоог бүрхэгдүүлж, чи өөрөө ч бусдыг хайрлах чадвараа алдан, ханиа олоход улам бүр хэцүү болдог.
...Ганцаардлын зовлон нь өөрийгөө хөөрхийлөх гүн худаг болж, түүнээс гарах ганц арга зам бол чи хайрыг хүсч байгаа шиг бусад ч гэсэн хүсч байгаа, тиймээс авах биш өгөх үүргийг өөртөө авах юм." 2004 он
Хайрыг авахад биш өгөхөд аз жаргал нь оршдог.
No comments:
Post a Comment