Хэрэв бид хувь хүний хариуцлагаа ухамсарлан, дор бүүрнээ хувиа бодох үзэл, шунал ба үзэн ядалттайгаа тэмцэж чадвал энэ бүх байдал сайжрахад ямар нэгэн байдалаар боломжтой болж болох юм. Дэлхий дээрх энх амгалан байдал нь хүн зоны үл-хорлох сэтгэлээс хамааралтай ба хүч хэрэглэсээр хэзээ ч бид үүнд хүрч чадахгүй. Дайны хийрхэлийг дөлгөөн тайван зан чанртай улс төрчид л зогсоож чадна. Тиймээс бүгдээрээ ийм улс төрчид болцгооё л доо.
Хагарал зөвхөн гадаад ертөнцөд болдог зүйл бишээ: бидний сэтгэлийн дотоод амар амгалангаа хайх оролдлогууд маань байнга бүтэлгүйтсээр байдаг. Хувь хүний жаргал маань бидний хань, эд зүйлс, нэр хүнд болон бусдаас ирэх хайр дээр тогтож байдаг. Гэвч эдгээрийн аль нь ч баталгаагүй. Бид өөрсдийн биеэ хүртэл өвдөхгүй, хөгшрөхгүй гэж итгэж болохгүй. Сэтгэл дүүрэн байх тэрхэн мөч дахин дахин бидний гараас мултран алслагдана. Амин хувийн жаргалаа хөөх бидний эцэс төгсгөлгүй оролдлого цөөрмийн усанд хөвөх жимсийг хазах гэж оролдож буй яст мэлхийтэй адил мэт. Тэрхүү жимс дандаа л биднээс мултран холдоно. Хэрэв бид тэр жимсийг хортой гэж мэдээд, цөөрмийн ёроол дахь тэр олон лянхуяа цэцгийн үндсийг хамгийн дээдийн амттан гэж танивал цөхрөнгөө баран бүтэлгүйтэхээ больж, бусдад тусалж бусдын төлөө амьдрахад суралцахсан билээ.
Миний түүх хэрхэн яаж миниймхэрлэх барих үзлийг тэвчих хийгээд төгсгөл үгүй тэр бадамлянхуа цэцгийн цэнгэл жаргалыг амсах тухай өгүүлэх юм.
Зохиогчийн тухай бага сага
Адриан Фэлдманн 1943 онд Австралийн Мэлбурн хотод төрж, Түвдийн Буддын уламжлалаар хувраг болсон анхны барууныхны нэг болсон юм. Гурван жилийн ганцаарчилсан даян бясалгалынхаа өмнөхөн тэрбээр өөрийн дотоод болон гадаад эрэл хайгуул нь хэрхэн түүнийг Балба улс руу хөтөлсөн хийгээд 1970 аад оны эхээр Лама Түвдэн Ишэ, Лама Зопа Ренбүүчи гэх түвд лама нартай учруулсан тухай эргэн дурсаж байна. Тэд Буддизмыг барууныханд анх таниулсан улсын нэг байсан юм.
1970 аад онд залуу эмч бас хиппи (hippie) Адриан Фэлдманн оюун сэтгэцэд нөлөөлөх хар тамхийг туршихийн хажуугаар Азийн мистиззисмийг сонирхон судлагч нэгэн байлаа.
Амьдралын зорилгоо ямар нэгэн энгийн зүйл байх ёсгүй гэж тодорхойлсон тэрбээр аялалдаа гарсан юм. Хиппи найзуудаа даган тэрээр исламын агуу хүчийг бишрүүлсэн Афганистанаар гараагаа эхлсэн. Тао философиор урам зоригоо сэргээн хэдэн нөхдийн хамт эрх чөлөө, өөр амьдралыг хайхаар Индус гол уруудан завиар аялжээ. Түүний олсон зүйл нь Буддизм руу хөтөлсөн зам байсан юм.
Энэхүү хувь хүний аз жаргалаа хайсан эрэл ихэнхдээ аядуу таатай авч заримдаа цочролд хүргэсэн мөчүүдийг дайран өнгөрчээ. Фэлдманн өөрийн хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхдээ амьдралдаа хийсэн алдаагаа нуусангүй. Тэрээр, аминч үзэл биднийг аз жаргалаас маань холдуулаад зогсохгүй хэвшил болсон сэтгэл хөдлөлийн саад бэрхшээлүүдийг улам дэвэргэдэг гэдгийг бидэнд ойлгуулахыг хүссэн юм. Түүний зам мөр бол хувиа хичээх үзлийг устгах ба түүний намтар бол орчин цагийн бидэнд үлдэх сургаал билээ.

Жич: Энэхүү номыг Зохиогч 2005 онд хэвлүүлсэн бөгөөд одоогоор англи хэл дээрх хэвлэлт нь солд аут болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзээд байгаа байгаа ба солонгос хятад хэлээр хэвлэгдээд байгаа. Ингээд гол зүйлдээ орох уу даа. Зөндөө алдаануудаа эргэж ирээд янзалахаар зэхэж байна. Сайхан түүхийг халтартуулах вий хэмээн болгоомжилж л байна шүү. Гэвч айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг байхаа ;)
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
ГОЛ ДЭЭР
I.
Замд Гарах Хүслэн
ГОЛ ДЭЭР
I.
Замд Гарах Хүслэн
No comments:
Post a Comment