bluefire

Monday, October 26, 2009

Хааяадаа

Хааяадаа аппаратаа бариад алхчихдаг юм. Мод навчисаа гөвөхөөс нь өмнө хэдэн зураг дарснаа энд хадгаллаа. Дууны хувьд харин өргөн сонголт байсангүй. 2009 оны Намар


6 comments:

SUNshine said...

Гое зургууд байна
намрын өнгө үнэхээр гое

bluefire said...

Сайн уу Sunshine, үүгээр шагайгаад сэтгэгдлээ үлдээсэнд баярлаа. Бас нарлаг сайхан өдөр байлаа. Ажилд чинь их амжилт хүсье.
Blu

Soronzon said...

Сайн уу, нутгийн шувуухай.
Ийм гоё слайд яаж хийдэг юм бэ?
Арга туршлагаасаа хуваалцана гэдэгт итгэж байна.

bluefire said...

Нутгийн Соронзон-доо,
Үүгээр ороод гарсанд баярласан шүү. Слайдын хувид бол MAKE YOUR OWN гэдэг дээр дараад, BROWSE дээр дараа нь дараад компьютер ээсээ өөрийн зургаа сонгоно. Зургаа ачаалж дуусаад CUSTOMIZE YOUR DESIGN ийн дор өнгө үзэмж гэх мэтийг сонгоорой. Эцэст нь SAVE гэж хадгалах үед SIGN UP буюу бүртгүүлэх хэрэгтэй болох байх. Бүртгүүлээд Slide бүртээ нэр өгч хадгалаад дараа нь эргээд засвар бас хийж болно. Picassa, Flikr дээр хүмүүс хийдэг юм байна лээ. харин энэ их хурдан бөгөөд амар байв.

Шувуухай ;>

Soronzon said...

Зөвлөгөө өгсөнд тань талархаж байна аа. Надад хэрэгтэй хэрэггүй баахан зураг байдаг юм. Уг нь ингээд төрөлжүүлж янзлаад, эмхэлж цэгцэлвэл зүгээр юм байна. Зааснаар тань оролдоод үзнэ ээ. Харин чадахгүй бол дахин зөвлөгөө авья гээд түдэг удаж мэднэ шүү, хө.

bluefire said...

Нутгийн Соронзон-доо,

Picasa

Мэдээж Блог-той учраас Gmail дээр буртгэлтэй гэсэн үг. Эндээ ачаалласан бүх зураг Picasa-д хадгалагдсан байгаа. Тэгэхээр Picasa ийн зургуудаа яаж болгох болон, блогтоо оруулахыг энд тайлбарласан байна. Үүгээр эргэлдсэнд баярлалаа, бас хэрэгтэй зүйлээ олж авдаг бол шувуухай нь бүр ч их баярлаж байна.
Зургуудаа аль болох жижиг жэмжээнд оруулж байгаад ачааллаарай.


http://picasa.google.com/support/bin/answer.py?answer=66969