Сэнгийн Эрдэнэ, Хойд Насандаа Учирна номыг гарнаасаа салгалгүй уншиж дуусгасан билээ. Уран үгээр таван мэдрэхүйг зургаа дахь мэдрэхүйтэй нь хамт сэргээгээд хөтлөөд явчихсан мэт.8 н сард уншсан юм байна. Өө, нээрээ саяхан 9 н сард нэрийг нь санадаггүй нэг ном уншсан нь ДОХ-той хамгийн хайртай залуугаа үхэж байхыг нь биеэрээ туулаад хамтдаа "үхдэг" 90 ээд онд гарсан ном байсан. Тийм ном унших ч ёстой хэцүү юм байна лээ. Хавтсан дээр нь ёстой романтик, жинхэнэ х -ын түүх энэ тэр гээд биччихсэн байхаар нь л. Харин дусгасан хойноо хог руу шидмээр санагдсан.
3 comments:
Сэнгийн Эрдэнэ, Хойд Насандаа Учирна ямархуу ном юм? Нэр нь лав сонирхо татжийн.
Ороод гарсанд баярлав. Үйл явдал талаас нь бол Буриадыг хэрхэн хэлмэгдүүлсэн тухай, гэхдээ энэ нь найз нөхдийн өшөө хорслоос үүдсэн. Тэгээд мэдээж бас бус мөнхийн сэдэв (энэ нь уг гол зүйл нь л дээ). Тэр үеийн нийслэл хүрээний амьдралыг дүрсэлсэн нь их тод томруун байсан.
Хойд урд насны тухай биш л дээ. Эмгэнэлт роман.
Post a Comment