bluefire

Tuesday, October 13, 2009

Бусдыг нээхүй

Мундаг блогчид маань сүүлийн үед нэг л таг байгаа (бас зарим нь нэвтрэх пасс энэ тэр гээд цоож цуургатай болсон) тул миний бие бусдын блогт хамаг цагаа өнгөрөөх нь багасаж өөрөө жаал жуул шивэр авир хийдэг болж байх шив дээ. Бас тэгээд блогдох тохироо нь бүрдээд ч байгаа юмуу эсвэл хэт завтай ч байгаа ч юмуу?

Мянга мянган жирийн л өдрүүдийн адил өнөөдөр тийм л өдөр. Гэхдээ хүн бүрт бас чиг яг тийм биш. Нэгэн дотныхоо хүний зөвлөснөөр энд (блогт)  урсан өнгөрч байгаа цаг мөчийг зүгээр л нэг өөрийнхөөрөө дүрсэлж байдаг юм билүү дээ.



Шөнө орсон бороо үүрээр зогсоод бага үдийн алдад наран гийж хүмүүсийн царайд инээмсэглэл тодрон, тэд баяртай нь аргагуй гадаа алхан, үдийн цайны цагийг үр ашигтай өнгөрөөхийг хичээх мэт (манай үүгээр голцуу офисийн ажилтан байдаг).

Ирсэн гийчин буцаж би өөрийгээ шинжин хоцорлоо. Ярьсан, хэлсэн болон үйл хөдлөлөө бодохоос ичмээр ч юм шиг. Харамсаагүй өнгөрүүлсэн цаг мөч бүр аж жаргал байдаг гэдэг үгийг саналаа. Би харамсаагүй.

Дандаа л нүүдэллэж явдаг миний бие бээр ямар нэг зүйлийг хийхээр шийдсэн бол нэг их удаж төдөлгүй амжуулчихдаг юмаа. Ялангуяа хайртай дотны хүн, найз нар эсвэл хаана юу хийж явдаг бол гэж бодож явдаг хүнтэйгээ таарахаараа энэ цаг хугацаа надад дахиад олдохгүй байж магад гээд л гэнэтийн шийдвэр гарган бусдад ямар нэгэн зүйл хийдгээрээ би эргэн тойрныхныгоо гайхшруулж явдаг. Миний хувьд бол тэд намайг юу гэж бодох бол гэдэг нь нээг их чухал биш бас гагцхүү би л хүссэнээ хийсэн бол болох тэр мэт. Гэхдээ тэр хийсэн зүйлүүд маань бусдын тусын тулд байж чадсан бол шүү дээ (тэгээд бас өөрөө хүссэн бол). Сүүлд нь бодоод байхнээ зөв зүйл л хийсэн байх шиг байдаг юмаа. Тиймээс Монголд өнгөрүүлсэн энэ зун дурсамж бас сэтгэл хангалуун байдлаар дүүрэн ажгуу миний хувьд.


Нэгэнт Аспэржэр синдром ийн талаар гарчигтаа дурдсан тул энэ өвчний талаар цухас дурдая даа.
Яахав энэ синдромын талаар Вики-дэж асвэл Гүүгэлдэж үзвэл илүү ихийг мэдэж болно л доо. Гэхдээ тэр олон мэдээллүүд нь энэ бичлэгтэй нэг их хамааралгүй. Аспэржэр синдромийн олон симптомуудийн нэг нь бусдын юу хэлэх гээд байгаа нь огт сонин биш зөвхөн өөрийгөө илэрхийлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлдэг (зан) чанар юм. Мөн Аспэржэр синдромийг Отизм (Autism) ийн нэг хэлбэр ч гэж бичсэн байна лээ. Манайхнаар ичимхий хүүхдүүдийг барууныхан оотизм тэй гээд ч байгаа юм шиг. Одоогийн бидний High Tech ертөнцөд бие биенийхээ юу хэлэх гээд, юу хүсээд байгаад нэг их анхаарлаа хандуулахаа больсон ч юм шиг. Эсвэл энэ чанар гээгдмэл болоод байнаа. Эсвэл заавал үг хэлээр илэрхийлж байж мэддэг бөгөөд үйл хөдллөлөөр нь шинжиж мэдрэхээ больж байх шиг. Нэг ёсондоо зүрхээрээ биш тархиараа амьдардаг болж дээ нэлээд хэсэг нь (намайг бас оролцуулаад).
Ингээд ер нь юу бичих гээд эцэст нь юу болж орхив оо? Мэдрэмжээ бас зүрхээ хайгаад л, заримдаа цээжээ дарж үзээд л (өнгөрч буй цаг хугацаа).

Simon and Garfunkel, 1964


SOUND OF SILENCE

Hello darkness, my old friend
I've come to talk with you again
Because a vision softly creeping
Left its seeds while I was sleeping
And the vision that was planted in my brain
Still remains
Within the sound of silence

In restless dreams I walked alone
Narrow streets of cobblestone
'Neath the halo of a street lamp
I turn my collar to the cold and damp
When my eyes were stabbed by the flash of a neon light
That split the night
And touched the sound of silence

And in the naked light I saw
Ten thousand people maybe more
People talking without speaking
People hearing without listening
People writing songs that voices never shared
No one dared
Disturb the sound of silence

"Fools," said I, "you do not know
Silence like a cancer grows
Hear my words that I might teach you
Take my arms that I might reach you"
But my words like silent raindrops fell
And echoed in the wells of silence

And the people bowed and prayed
To the neon god they made
And the sign flashed out its warning
In the words that it was forming
And the sign said "The words of the prophets are written on the subway walls
And tenement halls
And whispered in the sound of silence





Энд тавьсан Аниргүйн Чимээ гэх энэ хиппи цагийн дуу. Анх бүүр хүүхэд байхдаа авга ахындаа сонсоод л шууд энэ дуунд татагдсан. Сүүлд хэл үзэх байх үедээ утгыг нь эсрэгээр нь ойлгоод бүр ч дуртай болж билээ. Анх ойлгохдоо чимээ аниргүйн дундаас заримдаа утга учир нь тодроод ирэх, чимээгүй, үг яриагаар илэрхийлээгүй байхад зөвхөн мэдрэмжиндээ л найдах тухай боддог байлаа. Харин одоо эргээд нэг сайн харсан чинь энэ 2 яг эсэргээр нь дуулж байжээ. Гэсэн ч үүнийг би бас л хүлээн зөвшөөрч байна. Za za yu ch bichchev dee.

No comments: